УРАЛДААНЧ Ц.ЭРДЭНЭБАЯР: ТАРХИНД ГАРГААД АМЫГ НЬ ТАТААД, ҮЗҮҮР ДЭЭРЭЭ ХӨДӨЛГӨӨРЭЙ ГЭСЭН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 22 -нд

Долоохон настай ч төрийн их баяр наадамд унасан даагаа айргийн гуравт хурдлуулсан цовоо хүүгийн яриаг хүргэе.    

-Даагаа айрагдуулсанд баяр хүргэе. Миний дүү өөрийгөө танилцуулаарай?
-Намайг Цэдэндоржийн Эрдэнэбаяр гэдэг. 164 дугаартай уралдан даагаа айргийн гуравт хурдлууллаа. Би энэ жил долоон настай, гурав дахь жилдээ хурдан морь унаж байна. Улсын баяр наадамд анхны жилээ уралдаж байна.  
-Энэ жил улсын баяр наадамд хэдэн насны морь унасан бэ?
-Хязаалан, их нас, даага гээд гурван насны морь унасан. Хязаалан 20, их нас 84-д хурдалсан.  
-Өглөө гарахад нь уяач нь юу гэж захисан бэ? 
-”Морь эргэхэд тархинд гаргаад амыг нь татаарай. Үзүүр дээрээ ороолгоод хөдөлгөөрэй” гэсэн. Би өөрийнхөө санасандаа уралдаж чадсандаа баяртай байна.   
-Бариа давах үед юу бодогдсон бэ? 
-Гоё л санагдлаа.  
-Миний дүү аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг билээ?
-Хөвсгөл аймгийн Тариалан сумын дунд сургуулийн гуравдугаар ангид орно. Манай аав аймгийн Алдарт уяач Цэдэндорж гэж хүн бий. Аав минь надад морь унахыг зааж өгсөн. 
-Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.