Д.ГАНЗОРИГИЙН ХҮРЭН ХАЛЗАН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 19 -нд

Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, “Монмасло” ХХК-ийн захирал аймгийн Алдарт уяач Дугаржавын Ганзоригийн АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрвөөр хурдалж байсан хүрэн халзан соёолон энэ жилийн баяр наадамд хурдан их насны морины уралдаанд есөөр давхисан билээ.  Хүрэн халзан морины удам угшил, амжилтыг дахин нэг сануулахад ийм буюу.

УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Бямбаагийн эр төл болгон нь хурдалдаг халзан азарга
Эх: Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Энхбаатарын унаган буурал гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2015 онд хязаалан:

Сүхбаатар аймгийн Асгат суманд болсон уралдаанд түрүү
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд болсон уралдаанд түрүү
Сүхбаатар аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд түрүү
МУ-ын аварга Оюунболдын мялаалга наадамд түрүү
2016 онд соёолон: 
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
Хэнтий аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд түрүү
2018 онд долоотой: 
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн дөрөв

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.