Б.БАТ-ӨЛЗИЙН ОД ХҮРЭН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 18 -нд

Төрийн их баяр наадамд наймд хурдалсан Од хүрэн морины унаган эзэн нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Лувсангийн Эрдэнэбаяр бөгөөд соёолондоо Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уугуул, одоо уяа сойлгыг нь тааруулж байгаа аймгийн Алдарт уяач Боргилын Бат-Өлзийд иржээ. Жижгэвтэр уртлаг биетэй, доогуураа уужим, хөнгөн уяатай морь хэмээн Од хүрэнгийн унаган эзэн нь тодорхойлсон. АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд дороос гарч эвхэж уралдан, Цагаан хөтөл дээр тархины 10-аад морин дунд од харвах мэт гарч ирсэн Од хүрэнг уншигч танаа танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:
Эцэг: Халзан сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Аюушийн Ухна агсны халиун  адууны угшилтай
Эх: Халзан сумын харьяат, Монгол Улсын Аварга тэмээчин, Хөдөлмөрийн баатар Самдангийн Мөлүү хонгор гэж сумандаа хоёр түрүүлсэн азарганы угшилтай гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2015 онд шүдлэн:

Дорнодын Хөлөнбуйрт айргийн тав
Аймгийн бүсийн сорилго уралдаанд түрүү
Халзан сумын 90 жилийн ойд хөтөлж яваад суусан
2016 онд хязаалан:
Аймагт болсон сорилго уралдаанд аман хүзүү
Уулбаян сумын Алтан овооны тахилга уралдаанд айргийн тав
Балины овооны тахилга наадамд соёолонд уралдаж аман хүзүү
2017 онд соёолон:
Халзан сумын Могойн цагаан овооны тахилга наадамд түрүү
Наадмын сорилго уралдаанд түрүү
Баян-Өлзий хайрханы тахилга наадамд түрүү
Бор-Өндөрийн овооны тахилга наадамд айргийн гурав
2018 онд хавчиг:
Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүү
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд наймаар тус тус давхисан.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.