УРАЛДААНЧ О.ӨСӨХБАЯР: УЛСЫН БАЯР НААДАМД УНАСАН МОРИО АЙРАГДУУЛНА ГЭДЭГ УРАЛДААНЧ БОЛГОНЫ ХҮСЭЛ ШҮҮ ДЭЭ

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 17 -нд

-Сайхан наадаж байна уу миний дүү?
-Сайхан наадаж байна аа.  
-Өөрийгөө танилцуулаарай?
-Намайг Отгонбаярын Өсөхбаяр гэдэг. Би 11 настай. 
-Сая үрээгээ хэдэд давхиулсан бэ?
-Цагаанаа ахын хул шүдлэнг айргийн дөрөвт хурдлууллаа. Улсын баяр наадамд унасан морио айрагдуулна гэдэг унаач болгоны хүсэл шүү дээ. Сайхан байна. 
-Өмнө нь улсын наадамд морь айрагдуулж байсан уу? 
-Анх удаа улсын наадамд морио айрагдууллаа. Хурдан морь унаад анхны айргаа бүсийн уралдаанаас хүртэж байсан. Хаанахын билээ нэг ойн уралдаан байсан юмдаг. 
-Бороотой хүйтэн өдөр уралдахад хэцүү байна уу?
-Бороо ороод халтирах болов уу гэж бодсон чинь зам халтиргаагүй байна. Уралдааны өдөр халуун нартай байснаас бороо ороод зам чийгтэй байх нь дээр. Маргааш их нас, даага унахад зам илүү сайхан болж, уралдахад айх зүйлгүй болох байх.    
-Маргааш ахиад морио айрагдуулаарай.  

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна