УРАЛДААНЧ М.АМАРБОЛД: Тод манлай өвөөгийнхөө уясан морийг унадаг

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 16 -нд

-Миний дүү манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Мөнх-Эрдэнийн Амарболд гэдэг. Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 10 жилийн сургуулийн 7а ангид орно. 13 настай. 
-Хурдан морь унаад хэдэн жил болж байна вэ?
-Найман наснаасаа эхэлж морь унасан. 
-Улсын наадамд өмнө нь оролцож байв уу?
-Улс, бүсийн наадамд олон оролцсон. Гэхдээ хааяа хасагдаад  ирэх нь бий. Тэр үед харамсалтай байдаг юм аа. Харин энэ жил одтой наадаж шүдлэнгээ айрагдууллаа. Сэтгэл их өндөр байна. 
-Төв цэнгэлдэхдээ орж цоллуулах гоё байна уу? 
-Тийм ээ. Улсын баяр наадмын хамгийн гоё хэсэг тэр санагдсан. Төв
цэнгэлдэхэд ороход аав, ээж хоёр ирээд баяр хүргэсэн. Би удахгүй мориноос хасагдана. Тэгэхээр уралдаанч байх үеийн хамгийн гоё дурсамж энэ байх болов уу. 
-Аав нь морь уядаг уу? 
-Аав морь уяна аа. Гэхдээ энэ зун уяагүй. Сумандаа л нааддаг юм. 
-Аавынхаа уясан морьдыг унадаг байх нь ээ? 
-Бас өвөөгийнхөө морийг унадаг. 
-Өвөө нь хэн билээ?
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очир гэж хүн бий. Манай ээжийн аав байгаа юм. 
-Ямар хичээлдээ дуртай вэ. Хэд сурч байна? 
-Онц сурдаг. Тооны хичээлдээ илүү дуртай. Тооны олимпиадад оролцдог юм. 
-Ярилцсанд баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна