Д.ГАНБААТАРЫН МЭНГЭТ ХҮРЭН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 15 -нд

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд айргийн таваар хурдалсан Асгат хүрэн  бол хязааландаа төрийн наадамд аман хүзүүдэж, соёолондоо түрүүлэн, нийлээд дахин нэг түрүүлсэн нэгэн цагийн цуут хурдан хүлэг Асгат саарал азарганы үр төл юм. Цуутай хүлгийн төл гэдгээ баталж Мэнгэт хүрэн төрийн наадамдаа өнгөрсөн жил аман хүзүүдэж, өнөө жил айргийн таваар давхиж, хэдхэн хоногийн дараа болсон Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанд айрагдаж эзэн уяачаа баясгажээ. Ингээд Д.Ганбаатар Тод манлайн бахдалт хүлгүүдийн нэг Мэнгэт хүрнийг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:
Эцэг: Д.Цэрэнжигмэд Тод манлайн Асгат саарал азарга
Эх: Д.Ганбаатар Тод манлайн Сарт азарганы дүү, тойруулга угшилтай зээрд гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2016 онд хязаалан:

АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд 20 гаргаж давхисан
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүү
2017 онд соёолон:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү
Арвайхээрийн 290 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд түрүү
2018 онд хавчиг:
АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав
Эрдэнэтийн 40 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн гурав

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна