Уралдаанч О.Насанжаргал: Хязаалангаа айрагдуулсан чинь дотор онгойгоод явчихлаа

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 11 -нд

“АХ-ын баяр наадамд унасан морио 10-аас урагш давхиулж үзээгүй, өнөө жил аз гийн төрийн наадмын хишиг хүртлээ” хэмээн хэвлүүхэн ярих уралдаанч бол Отгонжаргалын Насанжаргал. Тэрээр баяр наадмын сэтгэгдлээсээ ийн хуваалцсан юм.


-Унасан хүлгээ айрагдуулсанд баяр хүргэе.  
-Баярлалаа, аниа.
-Өмнө нь улсын наадамд морь айрагдуулж байв уу?
-Айрагдуулж байгаагүй. Улсын наадамд зургаан насны морь бүгдийг нь унаж байсан ч хамгийн дээд тал нь арван хэдээр давхиулж байсан. Бүсийн уралдаанд ерөөсөө морь унаж байгаагүй.
- Улсын наадамд анх удаа айрагт морь давхиулах ямар санагдаж байна?  
-Гоё байна. Улсын наадамд айрагт давхих сайхан байдаг юм байна. Хязаалангаа барианы зурхай давуулаад л дотор онгойгоод явчихсан. Сэтгэл өндөр байна.
-Өнөөдөр бороо ороод хүйтэн байна. Уралдааны зам ямар байна?
- Шороо тоос босохгүй болохоор уралдааны зам сайхан байна.
-Маргааш, нөгөөдөр дахиад морь унах уу?
-Унана. Сая хязаалангаа айрагдууллаа. Соёолон, даага хоёртой нийлээд гурван насны морь унана.
- Миний дүүг хэн гэдэг билээ. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Намайг Отгонжаргалын Насанжаргал гэдэг. 13 настай. Завхан аймгаас ирсэн. 10-тайгаасаа хурдан морь унасан.
-2018 он гараад өөр уралдаанд уралдсан уу?
-Улсын баяр наадмаар уралдаан эхэлж байна.  Би Ихбаяр Манлайн уяан дээр морь унадаг.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн давхилд нь амжилт хүсье.

А.Энхжил

Тод магнай сэтгүүл №99


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна