Б.Лхагва-Очирын Дайчин халзан

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 10 -нд

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Лхагва-Очир энэ жил од хийморьтой наадаж, Дайчин халзан морь нь АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд айргийн гурваар хурдалж, хэдхэн хоногийн зайтай болсон говийн бүсийн уралдаанд түрүү магнайд давхисан билээ. АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд соёолондоо айргийн дөрөвт хурдалж байсан Дайчин халзан морийг уншигч танаа товч танилцуулъя.

Удам угшил:

Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Баярсайханы  унаган  адуу.

Эцэг: МУ-ын Алдарт уяач Жамбалсүрэнгийн Соёмбо хүрэн азарганы төл бүсийн наадамд хоёр түрүүлсэн хүрэн азарга.

Эх: Баярсайхан Алдартын унаган гүү.

Амжилтын товчоон:

2013 онд шүдлэн:

  • Хулд сумынхаа баяр наадамд айргийн гуравт хурдалж, хэд хэдэн бага наадамд түрүүлсэн

2014 онд хязаалан:

  • Хулд сумын 90 жилийн ойд  айргийн гурав -Сайхан-Овоо сумын 90 жилийн ойд айргийн гурав
  • Дэлгэрхангай сумын 90 жилийн ойд түрүү

2015 онд соёолон:

  • Дэлгэрхангай суманд болсон аймгийн бүсийн уралдаанд түрүү
  • АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
  • “Говь шанхын хурд” говийн бүсийн уралдаанд аман хүзүү
  • ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд аман хүзүү

2016 онд хавчиг:

  • Өмнөговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд түрүү

2018 онд долоотой:

  • АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав
  • Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаандд түрүү

Тод магнай сэтгүүл №99 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна