С.МӨНХНАСАНГИЙН БҮЛТЭН БОР

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 08 -нд

АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд төрийн довтой хүлгүүдтэй уралдан айргийн гуравт давхиж байсан бор азарга өнөө жил 10-т хурдалж хараахан айрагдаж чадаагүй. Бор азарга Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жигжидийн Мөнхбатын унаган адуу. Шүдлэндээ Төв аймгийн баяр наадамд айрагдсан бор үрээг хязааланд нь одоогийн эзэн Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул Содномрэнцэнгийн Мөнхнасан авч байжээ. Ингээд хурдан борын удам угшил, амжилтын товчоог танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:
Эцэг: Ж.Мөнхбатын хээр азарга. Хээр азарга даага, шүдлэндээ улсын бүсийн уралдаанд айрагдаж байсан.
Эх: Хэнтий аймгийн Баянхутаг сумын гаралтай бор гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд шүдлэн:
Төв аймгийн баяр наадамд айргийн гурав
2015 онд хязаалан: 
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын баяр наадамд түрүү 
Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон бүсийн уралдаанд 11
2016 онд соёолон:
Говь-Алтай аймгийн Дарив сумын 90 жилийн ойд айргийн гурав
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд зургаа 
2017 онд хавчиг:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
Арвайхээр хот байгуулагдсаны 290 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд долоо
2018 онд долоотой:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.