Д.Ганхуягийн Молор хүрэн

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 28 -нд

Төр түмнийхээ их цэнгэлд түрлэг нэмэн унаган хүлгүүдээ айрагдуулж, уугуул нутгийн нэрийг өргөж яваа урамт уяачдын нэг нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв, түүний хүү Д.Ганхуяг нар юм. АХ-ын 97 жилийн ойд Д.Ганхуягийн Молор хүрэн азарга айргийн тавд хурдлан түмэн олноо баясгасан билээ.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Унаган Дархан цавьдар азарга

Эх: Бүлтэн халзан азарганы угшилтай хүрэн зүсмийн гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2014 онд даага:

Архангай аймгийн баяр наадамд айргийн гурав

2015 онд шүдлэн:

Үндэсний их баяр наадамд 10-аадаар

2016 онд хязаалан:

Булган аймгийн баяр наадамд айргийн дөрөв

2017 онд хавчиг азарга:

Хэнтий аймгийн зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөв

2018 онд азарга

Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүү

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн тав

Д.Энхтуяа 

Тод магнай сэтгүүл №99

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.