Д.Баянбатын Наран хонгор

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 24 -нд

Гурван үеэрээ Монгол төрийн наадамд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн ховорхон түүхийн эзэд Мөнхийн Данзанням агсны үр сад бахдал дүүрэн наадсаар байна. Соёолонгоосоо хойш төрийн наадамд дөрөв түрүүлж, нэг айрагдан, нэг зургаалсан М.Данзаннямын Ажнай хүрэн азарганы буухиаг хүү Д.Даваахүү нь  үргэлжлүүлж, монгол төрийн наадам, шигшмэл морьдын “Их хурд” уралдаануудад  нийтдээ 11 удаа азарга түрүүлгэн зууны их уяачаар тодорсон бол ач хүү МУ-ын Алдарт уяач Д.Баянбат  нь мөн л сүргийн манлайгаар бахтай наадан Наран хонгор азаргаа төрийн наадамд нэг түрүүлгэж, дөрөв айрагдуулаад байна. Ингээд хоёр талын хурдны удамт хонгор азарганы удам, угшил хийгээд амжилтын товчооныг ахин нэг сануулъя.  

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Хөх цавьдар азарга

Эх: Алдарт Зул хонгорын төл  

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2011 онд шүдлэн:

АХ-ын 90 жилийн ой, үндэсний их баяр наадамд долоо

2012 онд хязаалан:

АХ-ын 91 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү

Да лам Цэрэнчимэдийн мэндэлсэний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдааны түрүү

2013 онд соёолон:

“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд ес

2014 онд хавчиг:

АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын түрүү

“Их мандал-2014” төвийн бүсийн уралдааны түрүү

2015 онд долоотой:

Өнжсөн

2016 онд наймтай:

АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү

Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд зургаа

2017 онд естэй:

АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөв

2018 онд аравтай:

АХ-ын 97 жилийн ой,   ндэсний их баяр наадамд айргийн гурав

Д.Энхтуяа 

Тод магнай сэтгүүл №99

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна