Уралдаанч Б.Мөнх-Эрдэнэ: Зургаан наснаасаа эхэлж хурдан морь унасан

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 18 -нд

-Хээр морио аман хүзүүнд хурдлуулсан мундаг хүүд баяр хүргэе.
-Баярлалаа. Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Б.Саянсанаагийн их насны хээр морийг унаж, аман хүзүүнд хурдлууллаа.
-Энэ жилийн улсын баяр наадамд хэдэн насны морь унаж хурдлуулсан бэ?
-Азарга, их нас, соёолон унасан. Их наснаас бусад нь дажгүй сайхан давхиад л ирлээ.  
-Хэдэн жил хурдан морь унаж байгаа вэ?
-Зургаатайгаасаа  эхэлж хурдан морь унасан. Түүнээс хойш долоо дахь жилдээ уралдаж байна. Энэ хугацаанд улсын бүсийн уралдаанаас хоёр түрүү хүртсэн.
-Хаана болсон ямар уралдаанд билээ?
-Ноднин Увс аймгийн Өндөрхангай суманд болсон даншгаар Монгол Улсын Тод манлай уяач Цогтын Батсайханы хээр морийг, Монгол Улсын Манлай уяач Б.Цэндбаатар ахын хээр морийг тус тус түрүүлгэсэн.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

Тод магнай сэтгүүл №99

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна