Уралдаанч Ц. Мягмардорж: Зурхай даваад тайвширсан даа
Сэтгүүлч АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмыг Хөвсгөл аймгаас зорин ирсэн уралдаанч Цэрэндоржийн Мягмардоржтой уулзаж баярын сэтгэгдэл хуваалцлаа. Азаргаа айргийн тавд, соёолонгоо айргийн гуравт хурдлуулж амжилттай наадсан чадварлаг уралдаанч хүүгийн яриаг хүргэе.
-Төрийн наадмаас хоёр айраг хүртсэ чадварлаг уралдаанч хүүд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Цэрэндоржийн Мягмардорж гэдэг. 14 настай. Би Хөвсгөл аймгийн Тариалан сумын дунд сургуульд сурдаг, намар есдүгээр ангид орно.
-Санасандаа хүртэл уралдаж чадав уу?
-Өглөө мордоход уяач маань “Сайн яваарай, эхний 10 дотор эргээд гараагаа алдаж болохгүй шүү” гэсэн. Тэгээд би эхний хэдэд л морио барихыг хичээсэн. Үзүүр дөхөх тусам тав, зургаад багтаад сэтгэл догдолж эхэлсэн. Сүүлд гурван азарга зэрэгцээд ирэхэд “Одоо яана аа, айргаас мултарчих болов уу, яах бол” гэж сандарч явсаар зурхай даваад сэтгэл тайвширсан.
- Уралдааны зам ямар байсан бэ?
- Өчигдрийг бодвол зам гайгүй байсан. Халтирч унах вий гэж айхгүй болохоор морио унахад анхаарал алдахгүй амжилттай уралдлаа.
- Хурдан морь унаад хэдэн жил болж байна вэ?
-Хурдан морь унаад зургаан жил болж байна. Харин улсын наадамд тав дахь жилдээ морь унаж байна.
- Таван жил улсын наадамд морь унасан гэхээр туршлагатай уралдаанч байх нь. Өмнө нь айраг, түрүү авч байсан уу?
-Үгүй. Өнөөдөр улсын баяр наадмаас анхны айргаа хүртлээ, гоё санагдаж байна. Улсын наадамд морь айрагдуулна гэдэг том амжилт шүү дээ. 2015 онд хонгор азарга зургаад давхиулсан. Хээр азаргаа хязаалан үрээ байхад нь наймд хурдлуулсан. Заримыг нь мартчихжээ. Эхний өдөр хязаалан унасан, их морь гуч гаргаад давхиулсан.
-Ямар, ямар улсын чанартай бүсийн уралдаанд оролцож байсан бэ?
- Багануурт Д.Ганхуяг ахын морийг унаж “Хангарьд” уралдаанд азарга айргийн гуравт, хээр хязаалан айргийн дөрөвт хурдлуулсан.
- Хэн чамд морь унахыг зааж өгсөн бэ?
- Буянаа ах маань надад морь унахыг зааж өгсөн. Манай гэрт уяач хүн байхгүй.Би өөрөө морь унах дуртай, морио унаад давхих гоё байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Унасан морио үргэлж айраг, түрүүнд давхиулаарай.
Тод магнай сэтгүүл №99
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

122.201.31.182
Mundag daa dvv mni
Reply66.181.161.68
Mundag duude mnii duu
Reply