Уралдаанч У.Цэрэнбаяр:энэ олон туршлагатай уралдаанч, хурдан хүлгүүдтэй өрсөлдөн айрагдсан гэдэгтээ одоо болтол итгэж өгөхгүй байна

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 12 -нд

Ах-ын 97 жилийн ойн баяр наадамд азаргаа айргийн дөрөвт хурдлуулсан уралдаанч Ууганбаатарын Цэрэбаяртай уулзан баярын сэтгэгдэл хуваалцлаа. Төрийн их баяр наадамд анхны жилдээ уралдан хишиг хүртсэн тэрээр энэ жил 10 настай.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Ууганбаатарын Цэрэнбаяр гэдэг.  
-Хэдэн настайгаасаа хурдан морь унаж байгаа вэ?
- Хурдан морь унаад хоёр жил болж байна.  Би одоо 10 настай
-Өмнө нь улсын баяр наадамд морь унаж байв уу?
-Энэ жил анх удаа Хүйн долоо худагт ирж, улсын наадамд морь уналаа.
-Бусад уралдаантай харьцуулахад улсын наадамд морь унах ямар ялгаатай байна вэ?
-Бусад уралдаанаас ялгаатай нь хол зайд олон морь уралддаг юм байна. Бас уралдаанч хүүхдүүд нь туршлагатай юм байна лээ.  
-Азаргаа айргийн дөрөвт хурдлуулсандаа их баяртай байна уу?  
-Анх удаа улсын баярт азарга унасан. Азаргаа айрагдуулна гэж бодоогүй байсан болохоор маш их баяртай байна. Эхний удаа энэ олон туршлагатай уралдаанч, хурдан хүлгүүдтэй өрсөлдөн айрагдсан гэдэгтээ одоо болтол итгэж өгөхгүй байна.
- Улсын чанартай бүсийн наадамд уралдаж байсан уу?
- Өвөл зүүн бүсийн уралдаанд морь унасан.
- Ярилцсанд баярлалаа.

ТОД МАГНАЙ сэтгүүл №99

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна