Уралдаанч Б.Амартүвшин: Аавынхаа уясан морийг унаж, аман хүзүүнд хурдлууллаа

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 10 -нд

АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд халзан азаргаа аман хүзүүнд хурдлуулсан уралдаанч Б.Амартүвшинтай уулзан цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Анхны жил төрийн наадамд мордон унасан хүлгээ айрагдуулсан чадварлаг уралдаанч билээ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Батболдын Амартүвшин гэдэг. Би 10 настай. “Шинэ үе” сургуулийн хоёрдугаар ангид сурдаг.
-Хэд дэх жилдээ хурдан морь унаж байна вэ?
-Анхны жилээ аавынхаа уясан морийг унаж аман хүзүүнд хурдлууллаа.
-Аав нь морь уядаг юм уу?
-Тийм ээ. Манай аав О.Батболд, өвөө Д.Онон нар удам залгасан уяачид байгаа юм.
-Өөр ямар нас унав?
-Даага бас унасан.
-Өнөөдрийн уралдаан ямар санагдав. Хэцүү зүйл байх юм уу?
-Бороо ороогүй болохоор зам халтиргаагүй. Бас сэрүүхэн гоё өдөр байна аа.
-Уралдааны хувцас нь биед эвтэй байна уу?
-Хувцас эвтэйхэн байна.  Хамгаалалтын хувцсаа өмсөөд уралдаж байгаа болохоор айх зүйлгүй байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.
"ТОД МАГНАЙ" сэтгүүл №99,              2018 он


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.