Уралдаанч А.Буянжаргал олон жил морь унаагүй ч олон айраг, түрүүтэй

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 05 -нд

-Төрийн наадамд азарга түрүүлгэсэн мундан хүүд баяр хүргэе. Сэтгэл өндөр байна уу?

- Азарга түрүүлгэсэн болохоор гоё байна. Барианд ороод ирэхэд үзэгчид шуугилдаад л, морь бариач хажуунаас ороод ирэхэд "Би чадлаа" л гэж бодсон.

- Энэ жил хэдэн насны морь унасан юм бэ?

- Ганцхан азарга унаад түрүүлгэлээ.

- Хэдэн настай билээ. Хэддүгээр ангид сурдаг вэ?

- Найман настай, Төв аймгийн дунд сургуульд сурдаг.

- Хэдэн жил хурдан морь унаж байна?

- Олон жил унаагүй ээ. Гэхдээ олон айраг түрүүтэй шүү.

- Уралдааны замд бэрхшээл тулгардаг уу?

- Мэдээж бүгд түрүүлж, айрагдахыг хүсч байгаа шүү дээ. Тийм болохоор их өрсөлддөг.

ТОД МАГНАЙ СЭТГҮҮЛ №99

2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна