ММСУХ-ны анхны тэргүүн Г.ПУНЦАГБАЛЖИР
Галбадрахын Пунцагбалжир агсныг дурсаж явах ёстой газар бол ММСУХ гарцаагүй мөн юм. Тэр бол энэ төрийн бус байгууллагын анхны тэргүүн нь. Миний бие энэ залуу болон бусад нөхдийн хамт энэ холбоог үүсгэн байгуулж, хөл дээр нь босгосон билээ. Тийм учраас энэ хүнийг би мөнхөд халуун дотноор дурсаж явдаг. “Тод магнай” сэтгүүлд түүний нутгийн уяачдын талаар тусгай дугаар гарч байхад би тэр хүний тухай товчхон ч атугай дурсан бичиж өгөх нь миний үүрэг мөн.
Г.Пунцагбалжир агсан олон үеийн уяач удмын гэр бүлд төрж өссөн хүн. Түүний өвөг эцэг Лувсанчоймбол гуай бол улсын нэрт уяач, шагай харваач хүн байсан. Тэрээр 1930-аад оны эхээр Цэргийн яамны хурдан морьдыг уяж улсын наадамд Унтаа хээр, Шарваа хээр морьдыг тус тус айрагдуулж, Г.Дэмид жанжнаас сайшаал магтаал хүртэж явсан гэдэг юм. Тэр цагт цэрэг, цагдаа цөм л агттай, адуутай, түүнээсээ уяж уралдуулдаг байсан юм билээ. Энэ хүн бүр 1960-аад он гартал морь уяж, хонгор голдуу адуугаар сайн наадаж, “дулаан” Дамдинжав /Нялга сум/, “улцан Дэндэв /Эрдэнэ сум/, Бүрэнгийн Цэндсүрэн, “хөндлөн” Дугарсүрэн /Баян сум/, Чүлтэм начин /Баяндэлгэр/, Донойдоогийн Галбадрах /Баянжаргалан/ зэрэг тэр үеийн нэрт уяачидтай ойр дотно нөхөрлөж явсан юм билээ. Мөн шагай сайхан харвадаг, энэ тоглоомыг хориглож байх үед амьтан хүнээс зайдуу Аварга тосонгийн тойром харваанд хаа байсан Налайхаас очиж харваж байсан ажээ. Нэг удаа хашлага, сумаа мартаад явахад нь Пунцагаа хүү түүнийг нь морьтой давхиж аваачиж өгч байснаа ярьдагсан. Аав Галбадрах нь мөн морь уяж, шагай харваж байсныг би мэдэх юм. Галаа ах бид олон жил хамт харвасан даа.
1994 оны хавар уяач Гал гуайн хүү урьд зүс таних Баттөмөр миний биеийг гэртээ урьж уяачдын холбоо байгуулах санал тавихад би ихэд эргэлзэн хүлээж авч байлаа. Бидэнтэй Д.Даваахүү байлцаж намайг бас мөн ч их ятгасан юмдаг. Тэгэхэд нь би “Монгол адуу” нийгэмлэгтэй энэ талаар хамтран ажиллах тохиролцоонд хүрээд байсан юм. Гэвч нийгэмлэг сүрхий ажиллахгүй, хийж буй ажил нь уяач олон нийтийн эрх ашигт нийцэхгүй байгаа нь надад мэдрэгдсэн юм. Тэр хооронд би Монголын хурдан морины уралдааныг хэрхэн шинэ шатанд гартал хөгжүүлэх вэ гэдгийг бүтэн жил бодож төлөвлөсөн. Гэтэл 1995 оны хавар Г.Пунцагбалжир, Э.Ганбат хоёр ирж уулзаад мөн “Уяачдын холбоо байгуулъя аа” гэсэн. Г.Баттөмөр тэд бас танил ажээ.
Тэгээд л их ажил өрнөсөн дөө. Би ч тэтгэвэртээ гаръя гэж сэтгэл шулуудсан.
Зах зээл дөнгөж гараад хүмүүс бизнес хийж эхэлж байсан үе. Ингээд Г.Пунцагбалжир, Г.Баттөмөр, Э.Ганбат нарын бизнес ч сайн байлаа.
Уяачдын анхны их хурал хийлээ. 19 аймгийн төлөөлөгчид оролцсон юмсан. Хурлыг би нээж, өөрийн бэлтгэсэн илтгэлийг тавилаа. Тэр хурал дээр Пунцагбалжирыгаа удам судрыг нь дуудан танилцуулаад ММСУХ-ны тэргүүнээр сонгууллаа. Энэ хурлын бэлтгэл ажилд Г.Баттөмөр, Э.Ганбат нар хэрээрээ тусалсан. Хурлын дараа холбоогоо Хууль зүйн яаманд бүртгүүллээ, Монголын Үндэсний Олимпийн Хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар орж тэдний бүрэн эрхт гишүүн нь боллоо. Ингээд би 51 насандаа тэтгэвэрт гарч, холбооныхоо ажилд шуудран орсон. ММСУХ-г хамт үүсгэн байгуулсан нөхөд маань шинэ тутам спортын энэ холбоог хөл дээр нь босгох хүндхэн үүргийг надад хүлээлгээд өөрсдөө нийгмийн шинэ уур амьсгалд зохицон бизнес эрхлээд одов оо.
Гэхдээ бизнесч нөхөд маань надад тусалсаан, ялангуяа Пунцагбалжир агсан бол их анхаарал тавьсан.
Улмаар аймгуудад салбараа байгуулж эхэллээ. Тэр жилдээ Завхан, Өвөрхангайд бүсийн уралдаан зохион байгууллаа. 1996 оны хавар Хэнтийн Дэлгэрхаанд хаврын бүсийн том уралдааныг дуулиантайхан хийлээ. Энэ бүгдэд, ялангуяа Дэлгэрхааны уралдаанд Г.Пунцагбалжирын идэвх оролцоо гойд өндөр байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тэндээс буцах замдаа Хархоринд цуглан үндэсний хэмжээний уралдаан хийх санаагаа хэлэхэд харин манай нөхөд намайг цөмөөрөө шоолж, бүтэхгүй ажил гэцгээж байж билээ. Зарим нэг нь намайг бүр “зөнөх” арай болоогүй л юмсан гэж байсан шүү. Гэвч тэр цагт хүний санаанд буухгүй байсан зүйл өнөөдөр аль хэдийнэ хэвшмэл ажил, жирийн зүйл болчихсон байгаа биз дээ.
“Хүн мөрөөдөлгүй бол мөхдөг” гэж мэргэн үг бий. Холыг харж, гүнзгий бодлого хэрэгжүүлж, тууштай ажиллаж чадвал юм бүтээж болдгийн жишээ энэ юм.
Г.Пунцагбалжир маань Монголын хурдан морины хөгжлийн бодлогыг холыг харж боловсруулах нь зүйтэй гэдэгтэй санал нийлдэг байсан. Бид олон ч зүйлийн талаар санал солилцон ярилцдаг байлаа. Уяачийн цолны нэр, төрлийг нь нэмэгдүүлье, “Манлай уяач” цол бий болгоё гэж тэр маань санал гаргасан юм. Энэ нэр бол яах аргагүй Пунцагаагийн өгсөн нэр. Энэ мэтийн олон ажлыг шат дараатай төлөвлөн хэрэгжүүлж байсан юм аа. “Бодлогыг нь та гарга, хөрөнгө санхүүг нь би даая” гэдэг үгийг надад байнга хэлж, энэ нь нэг ёсондоо бидний зарчмын тохиролцоо болсон билээ. Даанч дүү маань ид хийх бүтээх насандаа бурхны оронд одсон доо! Тэр хүний санасан, зорьсон ажил үйлсийг биелүүлэхээр өнгөрсөн 20 гаруй жилд зүтгэж, зохих амжилтанд хүрсэн гэдэгтээ би эргэлздэггүй ээ.
Тэдний гэр бүл, үр хүүхэдтэй нь ч би одоо харилцаатай байдаг. Хүү П.Энхмөнх нь аавынхаа буй болгосон адуун сүргийг сайн нөхдийн дэмжлэгтэйгээр зөв зүйтэй, сайн сайхан авч яваа, хурдан морь уяж, дажгүй сайхан хурдлуулж байгаа.
Г.Пунцагбалжир агсантай хурдан морины уяан дээр учран танилцаж нөхөрлөсөн Э.Ганбат, Г.Батчулуун, С.Ганхуяг, Д.Онон нарын нөхөд нь өнөөдөр Монгол Улсын нэрт сайн уяачид болцгоожээ. Улсын Алдарт уяач Э.Ганбатын уясан морь дэлхийн хурдан морины уралдаанд түрүүлсэн шүү дээ.
Түүний үүсгэн байгуулалцсан ММСУХ өнөөдөр Монголд нэрд гарсан томоохон төрийн бус байгууллага болжээ. Энэ холбоо Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогын үндсийг зөв оновчтой тодорхойлсноор өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан байна.
Өнөөдөр тус холбоог үүсгэн байгуулж өдий зэрэгт хүргэсэн ахмад үеийнхэн биднийг өндөр боловсролтой, өмч хөрөнгөтэй, өсөн хөгжихийн өрнүүн их тэмүүлэлтэй, ухаалаг сэргэлэн залуу үеийн бүхэл бүтэн эгнээ залгамжлан гарч ирж байна.
Хөгжлийн түвшнийг зөвхөн өөрийн хүрсэн өндөрлөгт тогтоон зогсоож хэн ч чаддаггүй юм аа.
Хөгжлийн зүй тогтол гэгч ийм буюу.
ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, Ерөнхий нарийн бичгийн даргаар 13 жил, 6 сар, 10 хоног ажилласан Адъяагийн Баярмагнай
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.55.188.40
Яг аль нутгийн хүн юм бэ?
Reply64.119.23.63
Пунцагаа маань хүний хувьд олонтой дээр дор ялгаагүй харьцдаг,малчдынхаа шороо тоостой ширдэг дээр шууд хэвтчихээд ярьж хөхрөлдөөд байдаг хээгүй эр байсан даа.уур уцааргүй тайван хүн байсан харин нэг удаа адуу малтай ширүүн харьцсан залууд үнэхээр уурлаж байсан.Адуундаа их хайртай чанар нь тэр л дээ хөөрхий
Reply