Говийн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан хурдан хязаалангууд

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 13 -нд

Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан хурдан хязаалангуудыг танилцуулъя. 147 хурдан хүлэг бүртгүүлснээс:

  • Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн Алдарт уяая Доржпүрэвийн Баярсайханы хүрэн. Уралдаанч 018 дугаартай, 11 настай Дэлгэрмаагийн Тэлмүүн хүү.
  • Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Сосорын Мөнхбатын хар. Уралдаанч 391 дугаартай Доржхоролын Билэгдэмбэрэл хүү
  • Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Зоригтбаатарын Шижирбатын бор. Уралдаанч 466 дугаартай, 11 настай Янжиндуламын Тэмүүжин хүү
  • Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Баярсайханы хүрэн. Уралдаанч 017 дугаартай, 11 настай Эрдэнэхүүгийн Жавхлантөгс хүү
  • Төв аймгийн Баянцогт сумын уугуул Одгэрэлийн Рэнцэнжүгдэрийн хүрэн. Уралдаанч 247 дугаартай, 11 настай Цолмонбаатарын Өсөх-Од хүү
  • Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул Батнасангийн Пүрэвсүрэнгийн хонгор. Уралдаанч 111 дугаартай, есөн настай Батхуягийн Амин-Эрдэнэ хүү.
  • Архангай аймгийн Тариат сумын уугуул Моломжамцын Нэргүйн халтар. Уралдаанч 467 дугаартай, 12 настай Бямбасүрэнгийн Отгонжаргал хүү
  • Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Хархүүгийн Баатархүүгийн зээрд. Уралдаанч 494 дугаартай, 10 настай Пүрэвийн Баяржавхлан хүү
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Доржсэмбийн Батмөнхийн хар. Уралдаанч 208 дугаартай, 10 настай Чимгээгийн Хашшагай хүү
  •  Төв аймгийн Баянцогт сумын уугуул Шийтэрийн Батсайханы хамар цагаан зээрд. Уралдаанч 059 дугаартай, 13 настай Оюунцэцэгийн Зинамидэр хүү тус тус унаж хурдлуулсан юм.

У.Энхмаа

                                                    

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна