Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан хурдан их насны морьд

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 07 -нд

Өнөө жилийн говийн бүсийн уралдаанд 222 хурдан хүлэг бүртгүүлж, 221 нь шандас шалгаснаас:

  • Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Лхагва-Очирын хонгор халзан. Хурдан хонгор морийг 043 дугаартай, 10 настай Алтангэрэлийн Батцэнгэл хүү унаж түрүүлгэжээ.
  • Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Эрдэнэтөгсийн хүрэн. Хурдан хүрэнг 369 дугаартай, 10 настай Төгсбаярын Тором-Очир хүү унаж аман хүзүүдүүлжээ.
  • Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Начингийн Баасанжавын ягаан бор. Хурдан бор морийг 178 дугаартай, 13 настай Баттулгын Тэмүүлэн хүү унаж айргийн гуравт хурдлуулжээ.
  • Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Батбаатарын саарал. Хурдан саарлыг 290 дугаартай, 12 настай Золжаргалын Мөнгөншагай хүү унаж айргийн дөрөвт хурдлуулжээ.
  • Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн. Хурдан хүрэн морийг 222 дугаартай, 13 настай Батсүрэнгийн Отгонжаргал хүү унаж айргийн тавд хурдлуулжээ.
  • Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Төмөрбаатарын Ууганбаярын буурал. Хурдан буурлыг 501 дугаартай, 8 настай Ядамжавын Мөнхгэрэл хүү унаж хурдлуулжээ.
  • Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Манлай уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын саарал. Хурдан саарлыг 199 дугаартай, 13 настай Ганцэцэгийн Лувсандагва хүү унаж хурдлуулжээ.
  • Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Гонгорын Батмөнхийн хүрэн. Хурдан хүрэн морийг 201 дугаартай, 11 настай Төгсбаярын Эрдэнэболд хүү унаж хурдлуулжээ.
  • Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэндийн Энхтайваны хонгор халзан. Хурдан хонгорыг 022 дугаартай, 13 настай Пүрэвийн Насанжаргал хүү унаж хурдлуулжээ.
  • Бүртгэлгүй. 572 дугаартай хүү унаж хурдлуулжээ.

У.Энхмаа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.212.118.89

    Эхний аравт орсон морио үнэн зөвөөр нь оруулж баймаар юм байхгүй морийг оруулхаа болимоор юм .

    Reply