Уралдаанч Б.Цэнгүүн: Морь унах гоё
Сэтгүүлч Баяр наадмын гурав дахь өдөр буюу долдугаар сарын 12. Долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэнгээр эхэлсэн монгол хурдан морьдын уралдаан энэ өдөр өндөрлөж, Төв цэнгэлдэхэд түрүүлж, айрагдсан шандаст хүлгүүдийг наадамчин олны өмнө цоллосон юм. Энд монгол орны дөрвөн зовхис, найман зүгээс ирсэн уяач, уралдаанч хүүхдүүд ирсэн байх агаад эдний дунд бяцхан хүү ч баяртай байгаа нь царайнаас нь илт. Тэр “ажлын хувцсаа” тайлаад тод өнгийн хувцсаар гоёжээ. Бас Ерөнхийлөгчөөс гардан авсан бэлгийн цүнхээ үүрч, өргөмжлөлөө сугандаа бат гэгч нь хавчуулсан аж. Ингээд цоллуулсан уяач, уралдаанч хүүхэд, хурдан хүлгэдийнхээ хамтаар цэнгэлдэхээс гарлаа. Уралдаанч хүү Б.Цэнгүүн анх удаа улсын наадамд морь унаж, аман хүзүүгээр хурдлуулсан бөгөөд өргөмжлөл дээр бичсэнийг тун анхааралтай уншиж байхтай таарсан юм.
-Сайхан наадаж байна уу. Өргөмжлөл дээр нь юу гэж бичсэн байх юм бэ?
-Сайхаан. Та сайхан наадаж байна уу. Энд “Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын шүдлэн насны уралдаанд унасан морь нь аман хүзүүнд хурдалсан тул баяр хүргэж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав” гэжээ.
-Гоё байна уу?
-Тийм ээ. Сайхан санагдаж байна. Морь унах гоё. Тэр тусмаа айраг, түрүүгээр хурдлуулаад ийнхүү цэнгэлдэхэд цоллуулах бүр ч гоё юм аа.
-Энэ жил хэдэн насны морь унав. Бусад нь яаж давхив?
-Баяр наадмаар зургаан насны морь уналаа. Үүнээс шүдлэн аман хүзүүлж, бусад нь дажгүй сайхан давхиад л ирлээ.
-Өмнө нь морь унаж байсан уу?
-Дөрөв дэх жилдээ морь унаж байна. Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн уясан морьдыг унадаг. Өнгөрсөн хугацаанд түүний уясан морьдоос нэгийг аман хүзүүдүүлж, бас нэг тавлуулсан. Харин энэ жил шүдлэнд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн үрээг унаж хурдлууллаа.
-Дөрвөн жил морь унаж байна аа. Ийм жижигхэн байж уу?
-Тийм ээ, анх нэгдүгээр ангидаа морь унаж байлаа. Би чинь одоо нийслэлийн 59-р дунд сургуулийн 5в ангид сурдаг юм.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Том болоод уяач болно доо. Яг л Алтанхуяг ах шигээ уяач болно гэж боддог юм.
Тэр үг дуу цөөтэй юм. Гэхдээ бас их хэрсүү нөхөр бололтой. Хариулт бүрээ бодож бодож хариулна гээч. Бид цааш нь олныг ярилцаж болох байсан ч уяач ах нар нь яаравчлуулснаар яриагаа өндөрлөхөд хүрсэн юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Даваа, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
Лхагва, 23:31 минут Шөвгөр зээрдээ дурсах уу? -
Лхагва, 23:27 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
Лхагва, 22:42 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…

Сэтгэгдэл бичигдээгүй байна