"Даншиг наадам-Хүрээ цам 2018" түрүүлж, айрагдсан хурдан морьдын цуваа

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 07 -нд

“Даншиг наадам- Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээнд жороо болон, их насны  морьдын уралдаан болсон билээ. Их насны хурдан морьдын уралдаанд 108 хүлэг бүртгүүлж, 104 нь шандас сорьсон юм. Уралдааны үеэр хүүхэд унасан, морь бахардсан тохиолдол гараагүй байна.

Их нас:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Занабазарын Батбаярын хээр

2. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Дамдинсүрэнгийн Амармэндийн зээрд
3. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Цэгмэдийн Гончигсүрэнгийн хээр
4. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Өлзий-Оршихын зээрд
5. Говь-Алтай аймгийн Шарга сум уугуул, аймгийн Алдарт уяач Намжилын Даваанямын бор

22 жороо морь уралдсанаас:
1. Булган аймгийн Рашаант сумын уугуул Жаргалсайханы цавьдар
2. Улаанбаатар хот. Хан-Уул дүүргийн  харьяат Галбадрахын хээр
3. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Сүхбаатарын бор
4. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Лхамсүрэнгийн зээрд
5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Мөнхбаярын хар алаг тус тус айргийн тавд хурдалжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна