Уралдаанч А.Ганхүү: Үзүүр дөхөх тусам “Яана аа, энэ хоёр дааганд нөмрүүлчихвэл зургааллаа” хэмээн айсан
Сэтгүүлч АХ-ын 97 жилийн ойн үндэсний их баяр наадамд унасан даагаа айргийн дөрөвт хурдлуулан наадамчин олноо баясгасан уралдаанч Адьяахүүгийн Ганхүүтэй уулзан баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Хурдан морины нуруунд дөрөв дэх жилдээ мордож өнөө жил төрийн зарлигт наадмаас хишиг хүртсэн байна.
- Миний дүү өөрийгөө танилцуулаарай?
- Намайг Адьяагийн Ганхүү гэдэг. Би 10 настай, дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байна. Улсын баяр наадамд хоёр дахь жилдээ ирлээ. Өмнөх жил даага, шүдлэн унах байсан боловч хасагдан уралдаж чадаагүй. Энэ жил шүдлэнгээ 102-оор, соёолон гуравт явж байгаад хадуураад хорин хэдээр оруулан, даагаа айргийн дөрөвт хурдлууллаа. Төрийн том наадмаас айраг хүртсэндээ баяртай байна.
- Анхны улсын наадмын айраг юм байна. Санасандаа хүртэл уралдаж чадав уу?
- Чадсан. Өглөө уралдааны өмнө айрагдах юмсан гэж бодож байсан хүсэл биеллээ. Үзүүр дөхөх тусам “Яана аа, энэ хоёр дааганд нөмрүүлчихвэл зургааллаа” гээд айсан. Нэгэнд нь дайруулаад айргийн дөрөвт орсон. Уяач маань баяр хүргэж үнсээд, хүн болгон баяр хүргээд төрийн наадамд морь айрагдуулах гоё юм. Энэ наадам миний хамгийн дурсгалтай наадам боллоо.
- Улсын баяр наадамд уралдах бусад уралдаанаас өөр байна уу. Өмнө нь улсын чанартай бүсийн уралдаанд оролцож байсан уу?
- Улсын наадамд олон морь уралдаж том болдог юм байна. 2017 оны Сэлэнгэ аймгийн бүсийн уралдаанд хязаалан тавд, даага 19, их морь 88- аар давхиулсан амжилттай.
- Хурдан морь унаад анхны айраг түрүүгээ хаанахын наадмаас авсан бэ?
- 2016 онд Атарын сангийн аж ахуйн уралдаанд Нэргүй гэж хүний хязааланг унаж түрүү магнайд хурдлуулсан. Хурдан морио унаад айрагдаж түрүүлэх нь гоё байдаг.
- Танай гэрт морь уядаг хүн байдаг уу. Чамайг уралдаанд явахад аав ээж нь юу гэж захидаг бэ?
- Манай аавын ах Жижигээ морь уядаг. Би Б.Энхбаяр ахын морийг гурван жил унаж байна. Намайг уралдаанд явахад “Миний хүү айраг, түрүүнд хурдлаад ирээрэй. Мориноосоо унав болгоомжтой байгаарай” гэж захидаг.
- Хичээл амарсанаас хойш морь унадаг уу?
- Үгүй.Би морь унах дуртай болохоор өвөл зун аль ч улиралд морь унадаг. Өглөө хичээлдээ явж өдөр нь морины ажлаа хийн орой нь хичээлээ хийдэг. Би Өлзийт хороололын 59 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийг төгссөн, намар тавд орно.
- Ярилцсанд баярлалаа. Цаашдын уралдаанд нь амжилт хүсье.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна