Эрлийз дунд насанд 112 буян морджээ

Хязаалан, шүдлэн хамтдаа уралддаг эрлийз дунд насны морьдын уралдаанд 126 хурдан хүлэг бүртгүүлснээс 112 нь гарааны зурхай руу хөдөлжээ. АХ-ын 97 жилийн ойд тоосоо өргөж, шандас шалгахаар бүртгүүлсэн төрийн довтой хүлгүүдийг танилцуулбал: Дорнод аймгийн Булган сумын уугуул, Манлай уяач П.Энхмөнхийн хул, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Саранхүүгийн хээр, Ховд аймгийн Дарви сумын уугуул, Б.Баярдоржийн хүрэн, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Ц.Энхтайваны хар , Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Ж.Бат-Эрдэнийн бор, Өвөрхангай аймгийн З.Батбаярын бор, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Нямсүрэнгийн хээр, Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Д.Хашбатын хүрэн халзан, Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Х.Барсүрэнгийн хул, Төв аймгийн Борнуур сумын уугуул Ц.Баттөрийн сартай хүрэн, Говь-Алтай аймгийн Бигэр Б.Энх-Амгалангийн хээр зэрэг олон хурдан буянгууд шандас шалгахаар гарааны зурхай руу морджээ. 

А.Энхжил


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна