Аймгийн Алдарт уяач З.Мэндсайхан: Улсын наадамд зорьсон хэргээ бүтээлээ

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 12 -нд

-Соёолон айрагдуулсан танд баяр хүргэе?

-Баярлалаа. Монголын нийт ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Соёолон морины уралдаан будилаангүй, сайхан болсонд сэтгэл хангалуун байна. Тоосонд нь хийморь сэргэдэг соёолонгоос айраг хүртэнэ гэдэг бахархалтай юм шүү.

-Хаанахын адуу вэ?

-Дорнодын Батсүрэнгийн угшилтай,  битүү морь надад ирсэн. Улсын наадмын өмнө ямар нэгэн уралдаанд ороогүй. Өмнөх сунгаануудад өнгөнд давхиад л байсан болохоор  битүүхэн горьдож л байлаа.

-Улсын наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?

- Их морь, хязаалан, соёолон гуравтай ирсэн. Хязаалан, их морь 20 гараад ирлээ. Ямартаа ч соёолонгоо айрагдуулчихлаа. Зорьж ирсэн хэргээ бүтээсэн болохоор их баяртай байна.  Монгол түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. 

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна