197 хурдан соёолон гарааны зурхай руу мордлоо

Тоосонд ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг гэгддэг соёолон насны морьдын уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 281 хурдан буян бүртгүүлж,  гарааны зурхай руу 197 соёолон хөдөллөө. Соёолонгийн уралдаанд Өмнөговь аймгийн Манлай сумын Сугарын Батбаярын загал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач Ц.Жадамбын ухаа зээрд, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, улсын Алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Дорлигжавын Амгаланбаатарын бор, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, Цогтын Бат-Энхийн хээр, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга, Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайханы сартай хүрэн, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасангийн хүрэн, Дархан-Уул аймаг, сумын Алдарт уяач Лхагвын Бат-Амгалангийн сартай бор, Архангай аймгийн Тариат сумын уугуул, Т.Оргил-Эрдэнийн хүрэн халзан, Хашаат сумын Б.Ганбаатарын хүрэн, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, уяач Манахүүгийн бор халзан, Төв аймгийн Баян сумын Баасангийн Нямжавын хээр, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Б.Энхбаярын бор, Увс аймгийн Өлгий сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Дэндэвийн Буган буурал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, уяач Ж.Алдаржавхлангийн хул, Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Содномын ухаа зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан буянгууд морджээ. Хурдан соёолонгууд гарааны зурхайд хүрэхэд гурван километр дутуу байна. 

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна