Их насны морьдын уралдааны үеэр гурван морь эндлээ

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 11 -нд

Хуртай сэрүүхэн байгаа хэдий ч их насны морьдын уралдааны үеэр гурван хүлэг эндсэн харамсалтай мэдээг дуулгаж буйдаа хүлцэл өчье. Эндсэн морьдын нэг нь уралдааны замд харин хоёр нь бариан дээр унасан бөгөөд мал эмнэлгийнхэн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч аварч чадсангүй.

Жил бүрийн энэ өдөр мал эмнэлгийнхэн хамгийн өндөр ачаалалтай ажилладаг бөгөөд их насны морьдын уралдааны дараа дуудлага эрс нэмэгддэг хэмээдэг. Энэ нь хамгийн хол зай туулдаг их насны морьдыг үдээс хойш уралдуулдагтай холбоотой хэмээн тайлбарладаг билээ. Өнөө жилийн тухайд их насны морьд 14 цагт  мордох ёстой байсан ч бүтэн цагийн дараа уралдааны замд гарсан нь  морьд эндэхэд нөлөөлсөн ч байж болох юм.

Б.Эрдэнэсүрэн

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.91

    alag moriig ulduulsen bolltoi haragdj bna,mori uyaj chadhgui amitad dahij ingej mal zovooh hereggui de

    Reply
  • 66.181.185.132

    Цагтаа яваагүй нь их хохирол болжээ. Хурдны морь хооллох амрах бэлтгэл хийх нь ЦАГТАЙ байдаг . Нарийн дэг журам нь эрүүл мэндэд нь тустай нөр их хөдөлмөр шүү. Малчин түмэн мину ...зээ... Хариуцлага тооцож төлбөрийг малчдад төлөх ёстой хурдан морины холбоочид !!!!!!....

    Reply
  • 1.75.6.170

    Харамсалтай өрөвдмөөр юм аа

    Reply