Ш.Мөнгөншагайн Залуу зээрд морь түрүүллээ

Тулгар төрийн 2227,  Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд барианд орлоо. 384 хурдан хүлэг бүртгүүлж 339 нь шандас шалгаснаас:

Түрүү магнайд Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн Залуу зээрд. Уралдаанч 11 настай Буян-Арвижихын Буянтөгс

Аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын Батсайханы Саянсанаагийн хээр. Уралдаанч 13 настай Баянмөнхийн Мөнх-Эрдэнэ.

Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяч Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан. Уралдаанч 10 настай Алтангэрэлийн Батцэнгэл

Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн. Уралдаанч 11 настай Бэгзжавын Батболд

Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн. Уралдаанч 11 настай Хишигдэмбэрэлийн Одбаяр тус тус унаж хурдлууллаа.

Б.Эрдэнэсүрэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.