Азарганы уралдаанд морь уралдуулахыг завджээ

Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга  Ц.Галбадрах азарганы уралдааны талаарх мэдээллийг өглөө.

Адуун сүргийн манлай азарганы уралдаанд газар газраас ирсэн 201 азарга бүртгүүлснээс 153 нь гарааны зурхайгаас эргэжээ. Уралдааны замд нэг хүүхэд мориноос унасан ч бэртэж гэмтээгүй байна. Мөн  азарга эндсэн тохиолдол гараагүй гэнэ. Харин үүлдэрлэг байдал тохироогүй 18, нас ахиж уралдах гэсэн /хязаалан/ дөрвөн азаргыг хасжээ. Түүнчлэн энэ жил дөрвөн морь /дэлтэй/азарганы уралдаанд уралдахаар орж ирснийг мал эмнэлгийнхэн тогтоож хассан байна.

Хүй долоон худаг дахь морин уралдааныг бид цаг тухайд хүргэх болно.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна