Сумын Алдарт уяач Б.Базарсүрэн: ААВЫН МИНЬ АДУУНААС ҮЛДСЭН МОРЬ ТҮРҮҮЛСЭНД УЧИРГҮЙ ИХ БАЯРЛАЖ БИЛЭЭ
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, Баян-Өндөр багийн харьяат, сумын Алдарт уяач Балбарын Базарсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1971 оны өвөл сумын төвд төржээ.
-Та хэдий үеэс морь уяж байгаа билээ?
-Би 1988 онд наймдугаар ангийн сурагч байхдаа л ахыгаа дагаж адуу маланд явдаг байсан. Манай ах сумын Алдарт уяач Дамдинсүрэн гэж хүн л дээ. Аав минь ч мөн морь сайн уядаг байсан. Хар морьд нь суманд олон айрагдсан. Харин би 1995 оноос анх бие дааж морь уяж эхэлсэн.
-Аавынхаа хурдан хар морьдын талаар ярина уу?
-Хар морины дүүгээс гарсан Урт чихт гэж хээр морь надад байсан. Тэр хээр морийг би 1995 онд уяж сумын наадамд дөрвөөр давхиулсан. 1994 онд манай сумын 70 жилийн ойн баяр болсон. Тэр наадамд хоёр морь уяснаас хязаалан хээр долоогоор давхиж байсан. Хээр морины эгчээс гарсан халзан шүдлэн нь есөөр давхисан юм.
-Хоёр хээр морьтой байсан гэлээ. Таны унаган адуунууд уу?
-Унаган адуу. 2002 оны дааганууд байгаа юм. 2002 онд хоёр хээр даага уяж нэг нь Гуулинд гурваар, нөгөө нь зургаагаар давхиж байсан. Хязааландаа нэг хээр нь дөрвөөр, нөгөө хээр нь есөөр орсон. Соёолондоо хоёулаа гурав, дөрвөөр давхиж байна. Сумогийн Ама. Бямбадоржийн наадамд Чандманьд болоход очиж хоёулаа гурав, дөрвөөр давхисан. Тэгээд нэг хээр морио Бигэр лүү зарсан. Бигэрт очоод бас хэдэн жил айрагдсан. Харин өөрт үлдсэн хээр морио бүдүүртэл нь уясан. Тэр бол ерөөсөө айраг алдаагүй хурдан морь л доо. Түрүүлээгүй ч байнга айрагддаг байсан. Даанч саяхан тэр морио алдчихсан. Би аавынхаа адууны удмыг таслахгүй гэж зуднаас ганц хүрэн гүү авч үлдэж байсан. Тэр хүрэн гүүнээс гарсан хүрэн халзан морио дааганд нь уяад Гуулингийн наадамд зургаагаар давхиулсан. Шүдлэндээ түрүүлж, хязааландаа гурваар, соёолондоо аман хүзүүдээд саяхан нийлээд гурваар давхилаа. 2012 онд манай хадам ах Даваадорж Сүхбаатар аймгийн Хөлөнбуйраас хүрэн халзан шүдлэн авчирч өгсөн юм. Авчирсан жилээ бага шиг наадамд уралдуулаад нэг айрагдуулсан. Сумын наадамд хязааландаа түрүүлж, сумын 90 жилийн ойд соёолондоо бас түрүүлсэн. Өнгөрсөн жил хавчиг морь Чандманийн урд бүсийн наадамд очиж гурваар давхилаа. Энэ жил /2016 он/ сумандаа түрүүллээ. Соёолон жилээ ах, дүү хоёр Тод манлайн наадамд очиж айрагдсан. Би одоо энд, тэндээс азарга авч тавиад л байна. 1990 оны үед нутаг адуугаар л нааддаг байлаа. Хүнээс нэг их адуу авч байгаагүй. Харин сүүлийн жилүүдэд л гаднаас адуу их авлаа.
-Хаа, хаанаас авав?
-Хэнтийн Цэнхэрмандал, Сүхбаатарын Асгат, Дорнодоос морь авсан. Тэдний төл гайгүй удахгүй давхиж эхлэх байхаа.
-Аймгийн баяр наадамд морь айрагдуулж байв уу?
-Тод манлайн наадмаар очиж айргийн таваар давхиулсан. Халзан морио хязаалан байхад нь зургаагаар давхиулж байсан.
-Аймаг, бүсийн чанартай уралдаануудад оролцож байсан уу?
-Баянбулагийн бүсийн наадамд Дорнодын Хөлөнбуйраас авчирсан халзан морь хязаалан жилээ дөрвөөр давхисан. Баянбулаг, Чандмань, Бигэр рүү их явсан. Бүсийн наадамд очиж уралддаг. Бүсийн наадамд халзан морь дөрвөлсөн бол өмнө нь нэг хондон морь долоогоор давхисан.
-Сумын наадмаас та нэлээн хэдэн айраг, түрүүтэй юм байна, тиймээ?
-Би сумаасаа 50 гаруй айрагтай. Дүүгийнхээ морьдыг ч уяж л байсан. Гайгүй давхиж байгаа адуугаа зээдээ нэрлээд өгчихдөг байлаа.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болов оо?
-2008 онд болсон.
-2010 оны бүсийн наадамд оролцож байсан уу?
-2010 оны бүсийн наадамд очсон. Нэг морь маань уралдаж байгаад замдаа үлийнд бүдэрч хөл нь хугарсан. Хязаалан хээр морь авч явсан чинь бас сайн давхиж чадаагүй ээ. 2006 оны бүсийн наадамд соёолон хээр морио авч очоод 10 аар давхиулсан.
-2016 онд хэр амжилттай байв?
-2016 онд сумын наадамд морь түрүүлүүлсэн. Тэгээд хүүхэд олдохгүй болохоор нь их морь уяхгүй байна аа. Энэ жилийн бүсийн наадамд орох нь орсон. Гэхдээ хурдалж шалиагүй. Морь тамир тэнхээ муутай байлаа.2013 оноос эхэлж морьдоо тэжээж байна. Өнгөрсөн хоёр жилийн тэжээл үр дүнгээ өгсөн юм уу бүү мэд. Сайн л давхисан. Харин энэ жил тэжээл нь тохироогүй юм уу эсвэл сумын хэмжээнд тэжээл дутмагдуу байсан уу сайнгүй л байна. Тэнгэр хангай цастай хүйтэн байснаас болдог ч юмуу. Манай сумынхны морьд сайнгүй л байна.
-Одоо та жороо морь унаж уралдуулж байна уу?
-Манай аав дээр үед жороо морь олонтой байсан. Түүнээс Цоорхой хээр гэж жороо нь их алдартай. Хүн морьдоод л шууд жороолдог болохоор унаач нь эмээлнийхээ ард сууж үлддэг байсан гэнэ лээ. Би ч одоогоор жороо морь нэг их сонирхохгүй байна. Гэхдээ бас жороо морь гаргаад авчих юмсан гэсэн санаа байх л юм.
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Би 2015 онд унаган халзан морио олон газрын хурдтай уралдаж гурвалсанд нь их омогшсон. Долоон настай морь өнжөөгөөд, найман настай морь уяад, тэгээд нутгийн унаган морь ийм амжилт гаргасанд баярладаг юм. Өмнөх жилүүдэд миний морьд түрүүлэхэд нь нэг их баярладаггүй байсан. Харин 2015 онд үнэхээр баярласан. Миний аавын адууны удам угсаа гэдэг утгаар нь.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд морь маланд хэр сонирхолтой вэ?
-Хоёр охин, хоёр хүүтэй. Нэг хэсэг зээгээрээ морио унуулсан. Дараа нь өөрийнхөө том хүүгээр унуулаад морь сайхан давхисан. Энэ жил бага нь зургаан настай. Морь унана гэж их хорхойсдог юм. Халзан морио тэрэндээ өгсөн. Миний хүүгийн аз л мэднэ дээ. Төлүүд нь ч сайн гарсан. Хойтонгоос өөрийн хүүхдээрээ морь унуулна гэж бодоод байгаа.
-Гал уяаныхаа талаар ярихгүй юу?
-2012 онд Баян-Өндөр багт “Унаган хурд” гэж гал уяаг бид байгуулж одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Манай гал уяанаас аймгийн Алдарт дөрөв, сумын алдарт уяач найм төрөн гарсан. Зун болохоор хамтдаа морьдоо уядаг.
-Гал уяа байгуулагдсанаас хойш уяачдын амжилт өсч байна уу?
-Өсөлгүй яахав. Бүгдийнх нь морь арай илүү давхидаг болсон. Бөөгнөрснөөрөө арай илүү байгаа.
-Хүүгийн аз ивээгээд уясан морьд нь урамтай сайхан наадах болтугай.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энд ирээд бид бүгдийг сурвалжилж яваад маш их баярлалаа. Ажил үйлсэд нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна