ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

А.Тэлмэн
2018 оны 5-р сарын 15 -нд

Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан зохион байгуулсан Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөний үеэр тус холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар уяачдыг төлөөлүүлж Зууны манлай уяач, Монгол Улсын Гавьяат малчин, Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүд, малчдыг төлөөлүүлэн Монгол Улсын Гавьяат малчин, Хөдөлмөрийн баатар Г.Сампилд хүндэтгэл үзүүлж ММСЗУХ-ны нэрэмжит одон медаль, бэлэг дурсгалын зүйл гардууллаа.
Монголын мянга мянган малчин, уяачдын бахархал болсон Хөдөлмөрийн баатруудад хүндэтгэл үзүүлсэн нь зөвлөгөөнд оролцогчид болон залуу малчид, уяачдын талархлыг ихэд хүлээсэн юм.  Хүндэтгэлийг хүлээж авсан Хөдөлмөрийн баатрууд зөвлөгөөнд оролцогч залуучуудад хандаж алтан сургаалаа хайрласан сайхан үйл явдал боллоо.
Ийнхүү бахархал болсон баатрууддаа урт насалж, удаан жаргахын ерөөлийг нийт малчид, уяачдынхаа өмнөөс дэвшүүлье.
ММСЗУХ-ны Ажлын алба

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна