ММСУХ-ны тэргүүлэгчид баруун аймгуудад ажиллаж байна

А.Тэлмэн
2018 оны 5-р сарын 08 -нд

ММСУХ-ны VII их хурлын өмнө хөдөө орон нутгийнхаа уяачдынхаа санаа бодлыг хуваалцах, тэдний хүсэл зоригийг тусгах зорилго бүхий “Уяачдын зөвлөгөөн”  Монгол орны өнцөг булан бүрт өрнөж байна. Энэ сарын 6-наас эхэлсэн “Монгол уяач-3000” зөвлөгөөний баруун бүсийг ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан, тэргүүлэгч Ц.Баянжаргал, Б.Ганболд нарын төлөөлөгчид хариуцаж байгаа бөгөөд  тус баг 5-р сарын 6-нд Говь-Алтай, 5-р сарын 7-нд Ховд аймагт ажиллаж, өнөөдөр Баян-Өлгий аймгийн уяачидтай уулзаж байна. Харин маргааш буюу 5-р сарын 9-нд Увс аймгийн уяачдын санаа бодлыг хуваалцах аж.
Орон нутгийн уяачид ээлжит их хурлын өмнө ийнхүү санал хүсэлтийг нь хуваалцаж буйд талархаж буйгаа илэрхийлэн саналын хуудсаар дамжуулж өөрсдийн бодлоо хүргэж байгаа юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна