Цахимаар бүртгэж байна

А.Тэлмэн
2018 оны 5-р сарын 02 -нд

Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “ЗАЛУУ МАЛЧИД, УЯАЧДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН” 2018 оны тавдугаар сарын 11-нд нийслэл Улаанбаатар хотноо Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах гэж байна. Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа үндэсний зөвлөгөөнд, Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын төлөөлөл бүхий 800 малчин, уяачид оролцох юм.
“ЗАЛУУ МАЛЧИД, УЯАЧДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН”-өөр Монгол Улсын Засгийн газраас малчдад зориулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, хууль журам, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, хөгжил, дэвшил, аж амьдралыг нээлттэй хэлэлцэнэ. “Өвөг дээдсээс уламжилж ирсэн уламжлалт хурдан морины уралдаан, уралдаанч хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр Монголын залуу малчид, уяачид чуулна.

Бүртгэл авах цахим хаяг: https://docs.google.com/…/198exLB88GclA5L6rSTA6RhcU0tJ…/edit
Холбогдох утас: 9000-3322, 9000-3311

ММСЗУХ-ны Ажлын алба

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна