Сумын Алдарт уяач З.Самбуу: Аавын шар халтар морь АХ-ын ойнуудад хоёр удаа түрүүлсэн
А.Тэлмэн
Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, Жавхлант багийн харьяат, сумын Алдарт уяач Зэдрагчаагийн Самбуугийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1951 оны хавар Жавхлант багийн нутаг Овоотын шилийн Өлзийтийн ам хэмээх газар төрсөн бөгөөд Төв аймгийн Цээл сумын хөдөлмөрийн аварга, Төв аймгийн хөдөлмөрийн гурван удаагийн аварга, Улсын хөдөлмөрийн аварга болохын зэрэгцээ 1989 онд Алтангадас одон хүртжээ.
-Таны өвөг дээдэс морь уяж байв уу?
-Уялгүй яахав. Миний аав Загдрагчаа бол Сэрдамбаа гэж хүний долоон хүүхдийн нэг. Дээрээ дөрвөн эгч, доороо хоёр дүүтэй. Хоёр дүүгээс нь одоо бага нь хотод 80 гарсан хөгшин амьдарч байна. Буурал аав маань морь уяна. Тэр нь аавд, ааваас надад уламжлагдан ирсэн гэж болно. Би чинь сангийн аж ахуйд байхдаа ганц нэг адуу уяад, улсад зургаалуулж явлаа.
-Аав тань хэдий үеэс морь мал уяж хурдлуулсан бэ?
-Тэр тухай сайн мэдэхгүй байна. Намайг мэдээ ороод, зургаан настай морь унаж байхад уяж л байлаа.
-Таны аав шар халтар мориороо 1973 он АХ-ын 52, 1977 онд АХ-ын 56 жилийн ойгоор тус тус түрүү хүртсэн. Энэ шар халтар хаанахын ямар удам угшилтай адуу вэ?
-Эх нь Дэлгэрийнх, эцэг нь манай унаган хүрэн азарга байгаа юм. Дааганд нь уялгүй байгаад шүдлэнгээс соёолон үрээ хүртлээ түрүүлж, нийлсэн жилээ өнжөөд дараа жил нь аман хүзүүдэж, түүнээс хойш түрүүгээр л давхисан.Би лав 1959 онд найман настай шар халтар морийг унаж байхад шүдлэн үрээ байсан юмдаг. Тэгээд би 1970 онд цэрэгт яваад гурван жил эзгүй байсан. Тэр хугацаанд лав 1973, 76 онд тус тус түрүүлсэн.
-Ер нь хэд түрүүлж, хэд айрагдсан гэдэг юм бэ?
-Их насандаа лав гурав түрүүлж, хоёр аман хүзүүдсэн.
-Хэд хүрсэн бэ шар халтар морь?
-Шар халтар 27 хүрсэн. Сүүлийн жилүүдэд нь уралдуулаагүй. Аав ч нас дээр гараад. Сүүлдээ хөгшин морь, хөгшин уяач хоёр амралтаа авсан гэх үү дээ. Хөөрхий аав маань гар мухардсан л даа.
-Таны аавын нэрийг гаргасан өөр ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Аавд нэг жороо хар, хонгор, халтар, халзан гээд хурдан морьд зөндөө байлаа.
-Хонгор, халзан морь нь яаж давхиж байв?
-Хонгор морь буурал хөгшин аавын нэр дээр уралддаг байлаа. Лав Даривт хоёр ч айрагдсан. Хөгшин аавын нэртэй бас цавьдар морь суманд ерөөсөө түрүүлж үзээгүй ч айргаар мөн ч олон удаа орсон. Харин аавын жороо хар морь соёолон хүртлээ уралдсан. Тээр жил хавчиг соёолон жороо оруулаад уралдуулсан, Тарваачигийн хээр морь түрүүлж, хар морь аман хүзүүдсэн. Хойтон жил нь түрүүлсэн. Намайг хот явтал тав, зургаа түрүүлчихсэн байх шүү. Тэрнээс хойш хэд түрүүлснийг нь мэдэхгүй байна.
-Танай унаган адуунууд уу?
-Хар, халтар, жороо хонгор морьд яг л манай өөрийн адуу. Авмал байхгүй.
-Жороо морьдын уралдаанд олон морь уралдах уу?
-Их олон уралдана. Тэр үедээ 20,30 хүрдэг байсан байхаа. Нэгдлийн үед хувь мал цөөхөн. Малчдад нь 75 толгой, албан хаагчид 15 толгой малтай байлаа шүү дээ. Манай аав чинь хүний их эмч хүн болохоор албан хаагчдын тоонд орно.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Ням, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Ням, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Ням, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна