Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн ирэх сард болно

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 27 -нд

Ерөнхий зохион байгуулагч: Монголын морин спорт, залуу уяачдын холбоо
Хамтран зохион байгуулагч:
Монгол Улсын Их хурлын тамгийн газар
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар
Дэмжигч байгууллага:
Төрийн бус байгууллагууд
Олон улсын байгууллагууд
Хувийн хэвшлийн байгууллагууд
Төв Азийн цээжинд орших өргөн уудам нутагт олон мянган жилийн турш нүүдэллэн, бэлчээрийн мал аж ахуй эрхлэн, амьдарч ирсэн монгол түмний мал маллах, хурдан морь уяж сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж, амьдарч яваа залуу малчид, уяачдын дуу хоолой, санал сэтгэгдлийг сонсох, тэдэнд зориулан хэрэгжүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр, үйл ажиллагааг танилцуулах, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх зорилгоор “ЗАЛУУ МАЛЧИД, УЯАЧДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгуулна.
Зөвлөгөөн нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Төрийн ордны их танхимд  2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болох бөгөөд зохион байгуулалтын зардал, оролцогчдын гарын авлага, бэлэг зэргийг зохион байгуулагчид, харин замын зардлыг төлөөлөгчид өөрсдөө хариуцна.
Монгол Улсын хот, аймаг, дүүрэг, сум, хороо, багийн залуу малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 хүн оролцоно.
Зөвлөгөөнд оролцох залуу малчид, уяачдыг Монголын морин спорт, залуу уяачдын холбооны аймаг, нийслэлийн салбар холбоод болон хот, аймаг, дүүрэг, сум, хороо, багуудад залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан бүртгэж, мандат олгоно.
Бүртгэх хаяг: Улаанбаатар хот, БГД 2-р хороо, 2-р хороолол Төмөр замын газар 49, Төмөр замын соёлын ордон, 2 давхар, 207 тоот, ММСЗУХ-ны байр
Холбоо барих утас: 90003322, 90003311
ММСЗУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна