ММСУХ-ны VII их хурлын өмнө орон нутгийн уяачдын санал хүсэлтийг сонсохоор болжээ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 25 -нд

ММСУХ-ны ээлжит VII их хурал ирэх тавдугаар сард хуралдахаар тогтсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Хуралд бэлтгэх ажлын хэсэг шат дараалсан арга хэмжээг авч буй агаад энэхүү хүрээнд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой уяачид, морины зүтгэлтнүүдийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж, мөн “Монгол адууны удам зүйн тогтолцооны зарим асуудал” сэдэвт онол үйлдвэрлэлийн зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Харин дараагийн шатны арга хэмжээ нь орон нутгийн уяачдын санал хүсэлтийг тусгах явдал аж. Энэхүү зорилгынхоо хүрээнд ирэх сараас эхлээд ММСУХ-ны тэргүүлэгчид орон нутагт ажиллаж, сум, аймаг, дүүргийн уяачдын санал бодлыг хуваалцан, түүнийгээ их хуралд тусгахаар төлөвлөжээ.
У.Энхмаа
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна