"Биднээс хамаарна" донорын аяныг ММСЗУХ-ны ерөнхийлөгч Д.Гантулга эхлүүллээ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 25 -нд

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн жилийн намар хаврын чуулганы завсарлагаар “Залуу малчдаа дэмжих аян”-ыг Монгол орны 21 аймагт амжилттай зохион байгуулсан. Тэгвэл 2018 оны намрын чуулган завсарлах үеэр ”Биднээс хамаарна” нэртэй донорын аяныг хоёр сарын хугацаанд нийслэл, дүүргүүд болон хөдөө орон нутагт зохион байгуулахаар болжээ. Шинэчлэгдэн батлагдсан Донорын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан тэрээр өөрийн тэргүүлдэг НАМОХ, Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, "Хөгжлийн түүчээ" сан, "Хэтийн Хэнтий" хөтөлбөр болон Удирдлагын академийн сонсогч, төгсөгчдийн холбоо зэрэг байгууллагатай хамтран энэ аяныг эхлүүлж байгаа юм.Үүнд Донорын тухай хуулийг олон нийтэд таниулах, доноруудын эгнээг өргөтгөх, нийгэмд Донорын тухай хуулийн тухай эерэг ойлголт төрүүлэх зэрэг олон зорилго агуулжээ. Манай улсын үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болсон энэ арга хэмжээг залуучууд олноороо дэмжин урлаг, спортын нэр нөлөө бүхий 20 гаруй залуус Д.Гантулга гишүүний хамт ЦССҮТ-д очиж донор болох үйл ажиллагаанд нэгдсэн байна. Түүнчлэн энэхүү арга хэмжээний нээлтэнд оролцсон 500 гаруй оюутан, залуус хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд нэгдэн донор болсноо дуулгажээ. “Сайхан бүхэн биднээс эхэлнэ" уриатай “Биднээс хамаарна” аян хоёр сарын турш үргэлжлэх учраас энэ аяны талаарх мэдээлэл авах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй юм.

ММСЗУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна