Хурдан удмын 35 адуу дуудлага худалдаанд орохоор болжээ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 21 -нд

Сүүлийн гурван жил завсарлаад байсан дуудлага худалдаа энэ саоын 22 буюу ням гарагт Чингисийн хүрээнд зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү дуудлага худалдаанд Олон улсын трэйнер, Монгол Улсын Алдарт Уяач, Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат Э.Ганбат болон “Макс”-ын ах, дүү “Тод Манлай"-нуудын “Макс” угшлын адуун сүргээс улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан алдартай хурдан буянгуудын төл, монгол, эрлийз, 25, 50 хувьтай азарга, азарган үрээ, байдаснууд худалдаалагдах юм. Ингээд дуудагдах адуунуудыг танилцуулъя.
1.Халтар халзан өсгий цагаан хязаалан
Удам угшил:
Эцэг нь: Жамъяны халтар /50% азарга/ (Өвөө Бүнт нэртэй Оросоос орж ирсэн Будённий хүрэн азарга.Тод манлай Батцоож уяач Бүнтийн төл Хүрэн үрээнүүдийг олон айрагдуулж байсан)
Эх нь: Жигүүр хулын төл алаг гүү. Алаг гүүний эх нь Тойруулга угшилтай хонгор гүү
2. Буурал Соёолон
Удам, угшил:

Эцэг нь: Тэнхлүүн зээрд азарга нь улсын наадмын 2008 оны дааганы түрүү, Заамарт болсон бүсийн аман хүзүү . Тэнхлүүн зээрдийн эцэг Оросоос орж ирсэн Будённий үүлдрийн Орос зээрд азарга , Орос зээрдийн төлүүд Тэнхлүүн зээрдээс гадна улс бүсэд олон түрүүлж айрагдсан Сөнгө зээрд зэрэг хурдан буянгууд бий.
Эх нь: Тойруулга угшилтай буурал гүү
3. Зээрд халзан гүү (5 настай-32 тоон тамгатай)
Удам, угшил:

Эцэг нь:Оросоос ирсэн Англи - Будённый үүлдэрийн “Халбек” нэртэй азарга. Энэ азарга Улаан Үдийн морин тойруулгад олон түрүүлсэн.
Эх нь: Хэнтий. Баянхутаг Уртын Дамдинжавын адууны халзан гүү.Энэ гүүг Дамдинжавын хүргэн Очирхуягаас авсан.Зээрд халзан гүү өнгөрсөн жил анх унагалсан. энэ жил сувай.
4.Хар байдас (Хязаалан-510 тоон тамгатай)
Удам, угшил:
Эцэг нь: Далиу ногоон азарга нь Бандгай Ганхуягийн Стамбул гэдэг азарганы төл. Энэ азарга шүдлэндээ их хурдан байж байгаад замаас гардаг болоод уяагдаж чадаагүй. Ногоон азарганы эх Бор гүү нь Хэнтий Баянхутаг Хүрлээгийн унаган адуу. 1997 оны Галшарын даншигт очихдоо Хүрлээгийн Босоо бор азарганы төл бор даагыг адуунаас нь авсан. Хүүхэн Хутагтын 108 сая-н бор морь энэ гүүтэй эцэг нэг.
Эх нь: Морин тойруулгын сартай цавьдар гүү. Энэ гүү Тойруулгын бага цавьдар халзан азарганы төл. Тойруулгын бага цавьдар халзан азарга нь Улсад 3 түрүүлсэн Цавьдар халзан азарганы төл.
5. Хонгор хязаалан /Энэ хавар сургасан/
Удам, угшил:

Эцэг нь: Асгат саарал азарга , улсад 2 түрүү ,нэг аман хүзүү , Бүсийн 1 түрүү Их хурд наадмын айраг, Асгат саарлын төлүүд улс бүсийн наадамд нийт 10-н түрүү айраг авсан байна
Эх нь: Таван цагаан азарганы төл Хүрэн гүү. Таван цагаан азарга нь Оросоос орж ирсэн Будённий Хүрэн халзан азарга. Таван цагаан азарга өөрөө хурдан байсан төлүүд нь улсад 2008 онд түрүүлсэн Хул халзан Соёолон
6.Цавьдар байдас (Шүдлэн)
Удам, угшил:

Эцэг нь: Бундан цавьдар азарга нь Оросын кавказаас авчирсан Англи-Арабын эрлийз халзан азарганы төл. Энэ халзан азарга олон сайхан хурдан төл өгсөн. Жишээ нь Бүсийн наадмын түрүү Мон-Эрдэнийн халзан, Бүсийн наадмын айраг Тэлмэн ногоон.
Бундан цавьдар азарганы эхийн төрсөн эгчээс 2010 оны Улсын наадмын соёолонгийн айргийн 4-т давхисан Эрдэнэбаярын цавьдар азарга гарсан.
Эх нь:зээрд гүүний эцэг нь Онон манлайн унаган халзан азарга(Халзан азарга тойруулгын Буурал нармайт гэдэг гүүний төл). Зээрд гүүний эх нь тойруулгын Бага цавьдар халзан азарганы төл 6 номертой цавьдар гүү.
7. Өсгий цагаан сартай хүрэн хязаалан
Эцэг. Босоо Хүрэн азарга . Босоо хүрэнгийн эцэг нь Босоо хээр азарга . Босоо Хээр азарга улсад нэг түрүүлж нэг аман хүзүүлж байсан.
Эх: Оросоос орж Будённий үүлдрийн зээрд гүү
8. Шарга халзан соёолон
Удам, угшил:
Эцэг нь: Шарга азарга Сүхбаатар Асгат гаралтай Ар Хангайн 80- Шүдлэнгийн түрүү, Өндөр Гэгээн Занабазар 370-н жилийн Соёолонгийн 4-р байр . Дүнжингарав хурдын Азарганы аман хүзүүнд орж байв. Шарга азарганы хүүхдүүд улс бүсэд олон түрүү айраг авсан. Сүүн шарга морь Алтайн Мөөгийгийн Шарга азарга ,М-ойл Ухаа азарга гэх мэт.
Эх нь :Хонгор гүү , ээж нь Чука Хүлгүү . Эцэг нь Халзан Азарга ,Халзан Азарга,Тэнхлүүн 2 нэг ээжтэй
9. Зээрд Соёолон азарга /50%-тай /
Удам, угшил:

Эцэг нь: Орос Зээрд азарга өөрөө хурдан байсан бүсийн уралдаанд түрүүлж байв. Түүний төлүүд Тэнхлүүн зээрд 2008 онд Үндэсний баяр наадамд даага түрүүлээд давхар уяагаар Заамарын бүсийн уралдаанд аман хүзүүлсэн , мөн Сөнгө зээрд улс бүсийн наадмаас 10-аад түрүү айраг авсан алдартай хурдан азарга.
Эх нь: Цавьдар гүү
10. Сартай хар соёолон гүү №217
Угшил:

Эцэг нь: Од Хээр гэж 50%-тай азарга . Од хээрийн эцэг нь Макс Хээр нэртэй Англи азарга.
Эх нь Зандан Хүрэн азарганы төл Хүрэн гүү (Зандан Хүрэн гүү азарга улс бүсэд түрүүлж айрагдаж байв.)
Эх нь: – Хар гүү, Эцэг нь Жигүүр Хул азарга . Өндөр Гэгээн Занабазарын 370-н жилийн түрүү. Энэ Жигүүр Хулын удам улсад 3-н үеэрээ түрүүлж айрагдаж байгаа. Хар гүүний ээж нь Асгат Саарлын төл Хонгор гүү
11. Зээрд халзан гүү (7 настай-114 тоон тамгатай) –
Удам, угшил:
Эцэг: Оросын Кавказаас авчирсан Англи-Кабардин үүлдэрийн “ Опер” нэртэй азарга.
Эх нь: Баянцогтын Коля-н зээрд азарганы төл. Улсын наадамд 6-д орж байсан. Эхийн эх ухаа гүү нь Сэмжидийн Улсын наадамд аман хүзүүдсэн хонгор азарганы төл.
12. Бор байдас (Хязаалан-55 тоон тамгатай)
Удам, угшил:

Эцэг: Бор азарга нь Бандгай Ганхуягийн “Стамбул”гэдэг азарганы төл.
Эх: Хэнтий. Баянхутаг Уртын Дамдинжавын адууны халзан гүү.Энэ гүүг Дамдинжавын хүргэн Очирхуягаас авсан.
13. Хул шүдлэн
Удам, угшил:

Эцэг: Асгат саарал улсад 2 түрүү ,нэг аман хүзүү , Бүсийн 1 түрүү Их хурд наадмын айраг, Асгат саарлын төлүүд улс бүсийн наадамаас нийт 10-н түрүү айраг авч байсан.
Эх нь: - Дэлт хээр морины дүү Халиун азарганы хүүхэд Зээрд гүү (Дэлд хээр морь нь улс бүсэд түрүүлж айрагдаж байсан Бор Нуур угшилтай.
14. Хонгор халзан соёолон. /Битүү энэ хавар сургасан/
Удам, угшил:

Эцэг нь: Тод Манлай Уяач Бандгайн Ганхуягийн Станбул азарганы төл Хонгор Халзан Азарга . Ээж нь Од хээр гэдэг эрлийз азарганаас төрсөн хээр гүү . Эцэг, Эх хоёр нь хоёулаа эрлийз 50%-тай төл. Станбул азарганы төлүүд Бандгайн хар ,Тэмүүлэнгийн хар гээд олон хурд гарсан
15. Хээр байдас (Хязаалан-50 тоон тамгатай)
Удам, угшил:

Эцэг нь: хоёр араб адууны дундаас Монголд төрсөн “Хөөрхөнөө” нэртэй Араб азарга. Энэ азарганы эцэг нь Билэгдэмбэрэлийн олон хурд гаргасан Араб халзан азарга юм. Азарганы эх нь Кавказаас авчирсан Араб гүү.Энэ араб гүүг Гийнаагийн хул гишгээд гарсан төл Хул азарга нь Эрдэнэтэд түрүүлж Архайгайн даншигт айрагдсан.
Эх: Хүрэн гүү нь Хэнтий Баянхутаг Хүрлээгийнунаган “Даншиг зээрд” гэдэг азарганы төл. Пунцагбалжирын “Даншиг зээрд” нь 1995 онд сөнгө даага Ёсөн зүйлийн даншигт түрүүлж байсан.
Хүрэн гүү нь 2003 онд Улсын наадмын шүдлэнд түрүүлсэн зээрд үрээний төрсөн дүү.
Хээр байдасны төрсөн ах Сартай зээрд азарга Дорнод аймагт болсон зүүн бүсийн наадамд эрлийз ангилалд түрүүлсэн.
16. Цавьдар байдас (Хязаалан)
Удам, угшил:

Эцэг нь: хоёр араб адууны дундаас Монголд төрсөн “Хөөрхөнөө” нэртэй Араб азарга. Энэ азарганы эцэг нь Билэгдэмбэрэлийн олон хурд гаргасан Араб халзан азарга юм. Азарганы эх нь Кавказаас авчирсан Араб гүү.Энэ араб гүүг Гийнаагийн хул гишгээд гарсан төл Хул азарга нь Эрдэнэтэд түрүүлж Архайгайн даншигт айрагдсан.
Эх: хүрэн цавьдар гүүний эцэг нь Бэлэвсэн гэдэг Морин тойруулга азарга. Хүрэн цавьдар гүүний эх Орос хөх цавьдар гүү.
Цавьдар байдасны эхийн төрсөн эгчээс 2010 оны Улсын наадмын соёолонгийн айргийн 4-т давхисан Эрдэнэбаярын цавьдар азарга гарсан.
17. Халтар байдас (Хязаалан-511 тоон тамгатай)
Удам, угшил:

Эцэг нь: Англи-Quarter үүлдэрийн азарга. Энэ азарга 2012 онд Америкаас ирсэн.
Эх: хээр гүүний эцэг Алдарт уяач Хэрлэнгийн хээр азарга. Хээр гүүний эх халтар гүү нь Манлай уяач Түвдэнгийн бага 4 насандаа Улсын наадамд дараалан айрагдсан хар азарганы төл. Түвдэнгийн хар азарга нь Галшарын Донойн Цэгмэдийн саарал азарганы үрийн үр
18. Халиун хязаалан байдас
Удам, угшил:

Эцэг нь:Тамир Хээр гэж ОХУ-аас орж ирсэн Англи азарга.Эх нь Халтар Гүү, Халтар гүүний эцэг нь Жигүүр Хул азарга. Гаргасан амжилт: Өндөр Гэгээний 370-н жилийн ойд түрүүлсэн .Жигүүр Хулын удам улсад 3-н үеэрээ айрагдаж байсан.
Эх нь: тойруулга Тогоруу Хонгор азарганы төл Хонгор Гүү билээ.
19. Сартай хар морин соёолон
Удам, угшил:

Эцэг нь: Шарга халзан азарга өвөө нь Бунт нэртэй Оросоос орж ирсэн Будённий Хүрэн азарга.
Бунтийн төлүүдийг Батцоож уяач уяж бүсийн наадамд олон айрагдсан .
Эх нь: Асгат сумын Цэрэндоржийн Шарга Халзан гүү.Шарга Халзан гүүг 2003-онд Сүүтэй Шарга Шүдлэнтэй авч байсан.Шарга Шүдлэн нь Архангайн 80-н жилд түрүүлж Өндөргэгээн Занабазарын 370-н жилийн ойд Соёолон 4-т орж. Дүнжингарвын хурдад аман хүзүүлж байсан. Шарга азарганы хүүхдүүд Сүүн Шарга морь Алтайн Мөөгийгийн Шарга азарга, М-ойл Ухаа азарга ,Жамьяны Халиун Азарга улс бүсэд олон түрүүлж, айрагдсан.
20. Том хүрэн азарга /50%тай, долоон настай. 2017 онд Өвөрхангай аймагт зохиогдсон бүсийн уралдаанд эрлийз ангилалд зургаад орсон/
Удам, угшил:

Эцэг: Асгатын жижиг Халтар азарга 2006 онд Тамирын хурд хоёр уралдаанд Халтар шүдлэн түрүүлж ,Хэрлэнгийн хөдөө аралд болсон бүсийн уралдаанд давхар уяагаар 4-т орж байсан. Халтар азарганы эцэг нь Асгат саарал азарга . Асгат Саарал, улсад 2 түрүү ,нэг аман хүзүү , Бүсийн 1 түрүү Их хурд наадмын айраг, саарлын нийт 10–н төл улс бүсийн наадамд түрүүлж айрагдаж байв. Халтар азарганы эх нь Тод Манлай Ононгийн Шарга гүү.
Эх: Будённий Оросоос орж ирсэн цэвэр гүү.
21. Сартай хүрэн байдас /№284/
Удам, угшил:

Эцэг:Бест Монгол азарганы төл, Бест Монгол азарганы эцэг нь дэлхийд алдартай Gone West , Бест Монголын эх нь Умардын бүжигчин Nothern dancer-ын ач юм. Бест Монгол нь Америкийн нэгдсэн улсаас ирсэн азарга .
Эх: Шар хээр гүү нь Хурдан хээр азаргын төл . Хурдан хээр азарга нь 2007 онд улсын наадамд шүдлэн хүүхэдгүй түрүүлж давхар уяагаар Боржгон наадамд түрүүлсэн .
Шар Хээр гүүний эх нь Асгатын Нямдоржийн Хүрэн гүү.
22. Ногоон азарган Соёолон /Битүү. Энэ хавар сургасан/
Удам, угшил:
Эцэг нь: Хонгор Халзан азарга,Хонгор Халзан азарганы эцэг Тод Манлай уяач С.Ганхуягийн нь Станбул цэвэр азарга .
Эх нь: Сүүн шарга морины дүү хүрэн байдаснаас гарсан . Уг байдасны аав нь Хар Шилбэт хүрэн азарга . (Боржгон 2007-д түрүүлсэн,Заамарын хурдад айрагдсан ) эмээ нь Сүүн Шарга морины ээж Бүлтэн Ухаа гүү. Хүрэн байдасны ах нь олон түрүүлж айрагдсан Сүүн шарга морь .Улс бүсийн наадмаас 7-н түрүү айрагтай
23. Зээрд халзан байдас (Шүдлэн)
Удам, угшил:

Эцэг нь: ”Sir Sligo” нэртэй Англи үүлдэрийн хээр халзан азарга. Энэ азарга 2012 онд Америкаас ирсэн. Энэ азарга нь Дэлхийн алдартай үржлийн азарга”Sadler’s Wells”-н үрийн үр юм. ”Sadler’s Wells”азарга нь ”Northern Dancer”буюу цуут Умардын бүжигчний төл юм. Тэгэхээр Хээр байдас нь Умардын бүжигчний 4 дэх үе нь болж байна.
Эх: Бэлбэсэн зээрд гүү нь Э.Ганбатын Улсын наадамд түрүүлсэн хүрэн азарганы төл юм. Энэ хүрэн азарга Жаргалантын тахийн цустай адуу байсан. Бэлбэсэн зээрд гүүний эх нь Хулгар Нарангэрэлийн унаган халзан гүү. Энэ халзан гүү Улсын наадамд 3 түрүүлсэн Ганбаатарын халзан морьтой эгч дүүсийн хүүхдүүд.
24. Хээр халзан байдас (Шүдлэн)
Удам, угшил:

Эцэг нь: ”Sir Sligo” нэртэй Англи үүлдэрийн хээр халзан азарга. Энэ азарга 2012 онд Америкаас ирсэн. Энэ азарга нь Дэлхийн алдартай үржлийн азарга”Sadler’s Wells”-н үрийн үр юм. ”Sadler’s Wells”азарга нь ”Northern Dancer”буюу цуут Умардын бүжигчний төл юм. Тэгэхээр Хээр байдас нь Умардын бүжигчний 4 дэх үе нь болж байна.
Эх: Хамар цагаан хээр гүү нь Чой хонгор азарганы төл юм. Энэ хонгор азарга шүдлэндээ Говийн бүсийн наадамд аман хүзүүлж, Соёлондоо Завхан аймгийн 80 жилийн ойн баяр наадамд 3-т давхиж, Занабазарын даншигт азарга айрагдсан. Их хурдад түрүүлсэн Мөнгөншагайн хүрэн морь энэ Чой хонгор азарганы төл юм. Манлай уяач Чойдогийн улсад айрагдсан Хонгор азарганд Арьяадавгаас авсан Тогоруу угшлын хүрэн халзан гүүг хураалгаж Чой хонгор азаргыг гаргаж авсан. Чойдогийн хонгор азарга нь Улсын наадамд 3 түрүүлсэн Ханддоржийн хонгор халзан морьтой их ойрхон хамаатан. Хамар цагаан хээр гүүний эх нь Өвөрмонголын Хөлөнбуйр аймгаас авчирсан хээр гүү. Энэ хээр гүү нь Өвөрмонголын алдарт уяач Довдонгийн олон түрүүлсэн хурдан хээр морины төрсөн дүү.
25. Хул гүү сүүтэй хар даагатай
Удам, угшил:

Эцэг: Хул гүүний эцэг нь Асгат саарал , улсад 2 түрүү ,нэг аман хүзүү , Бүсийн 1 түрүү Их хурд наадмын айраг, Асгат саарлын төлүүд улс бүсийн наадамаас нийт 10-н түрүү айраг авч байсан .
Эх:Хул гүүний эх нь Тойруулга хул гүү .Сүүтэй Хээр дааганы эцэг нь Дарьганга сумын Дорж хүүгийн Буурал азарга . (Улаан сайдын аварга Зээртэй хамаатан азарга.
26. Хар соёолон
Удам, угшил:

Эцэг: Сөнгө зээрд. Сөнгө зээрдийн эцэг Будённий Орос Зээрд азарга , Орос Зээрдийн төлүүд Тэнхлүүн зээрд, Сөнгө зээрд азарганууд улс бүсэд олон айрагдсан. Харин Сөнгө зээрдийн эх саарал гүү нь Асгат Саарал азарганы хүүхэд . Асгат Саарал нь улсад 2 түрүү ,нэг аман хүзүү, бүсийн 1 түрүү Их хурд наадмын айраг Асгат саарлын нийт 10–н төл улс бүсийн наадамд түрүүлж айрагдсан.
Эх: Бандгайн Саарал гүү.
27. Халтар байдас (Хязаалан)
Удам, угшил:
Эцэг: ”Sir Sligo” нэртэй Англи үүлдэрийн хээр халзан азарга. Энэ азарга 2012 онд Америкаас ирсэн. Энэ азарга нь Дэлхийн алдартай үржлийн азарга”Sadler’s Wells”-н үрийн үр юм. ”Sadler’s Wells”азарга нь ”Northern Dancer”буюу цуут Умардын бүжигчний төл юм. Тэгэхээр Халтар байдас нь Умардын бүжигчний 4 дэх үе нь болж байна.
Эх: ам цагаан халтар гүү нь Тахийн төл саарал гүү монгол азарга хоёрын дундаас гарсан. Монгол шүдлэн байдсыг Тахь гишгээд энэ саарал гүү гарсан юм байна лээ. Саарал гүүг тахь маллаж байсан Бурхант Доржпүрэв гэдэг хүнээс авсан.
28. Зээрд халзан байдас (Хязаалан-57 тоон тамгатай)
Удам, угшил:

Эцэг нь: ”Sir Sligo” нэртэй Англи үүлдэрийн хээр халзан азарга. Энэ азарга 2012 онд Америкаас ирсэн. Энэ азарга нь Дэлхийн алдартай үржлийн азарга”Sadler’s Wells”-н үрийн үр юм. ”Sadler’s Wells”азарга нь ”Northern Dancer”буюу цуут Умардын бүжигчний төл юм. Тэгэхээр Зээрд халзан байдас нь Умардын бүжигчний 4 дэх үе нь болж байна.
Эх: Сартай зээрд гүүг Морин тойруулгаас Орос азаргаар сольж авсан. Энэ сартай зээрд гүүний эцэг нь Морин тойруулгын Сарт гэдэг азарга. Сарт азарга соёолондоо Нууц товчооны 750 жилийн ойн наадамд түрүүлж, дараа жил нь Улсын наадамд хавчиг азарга ирж уралдан Сүрэнхорын хээрийн ард аман хүзүүнд давхисан.
29. Ногоон гүү (6 настай-213 тоон тамгатай)
Удам, угшил:

Эцэг: Оросын Кавказаас авчирсан Англи-Кабардин үүлдэрийн “ Мик” нэртэй азарга. Мик-ийн эцэг” Каитано”(Caitano) нь Европын шилдэг хурдан англи азарга юм. Өөрөө уралдаж 1.5 сая олсон бөгөөд Орос руу 1 сая доллараар зарагдаж 2012 он хүртэл Оросын Волгоградын Морин заводад үржлийн азарга байсан.
Эх: Шарга гүүний эцэг нь Сүхбаатар Халзан сумын Цэрэнтогтохын хээр азарга. Эхийн эх нь Онон манлайн унаган Цэхэр ногоон гүү(Маарын хээртэй их ойрхон хамаатан). Шарга гүүний төрсөн эгч Халиун гүүнээс гарсан зээрд үрээ 2003 оны улсын наадамд шүдлэндээ түрүүлсэн.
Ногоон гүү өнгөрсөн жил унагалсан. энэ жил сувай.
30. Хээр байдас (Шүдлэн)
Удам, угшил
:
Эцэг нь:”Sir Sligo” нэртэй Англи үүлдэрийн хээр халзан азарга. Энэ азарга 2012 онд Америкаас ирсэн. Энэ азарга нь Дэлхийн алдартай үржлийн азарга”Sadler’s Wells”-н үрийн үр юм. ”Sadler’s Wells”азарга нь ”Northern Dancer”буюу цуут Умардын бүжигчний төл юм. Тэгэхээр Хээр байдас нь Умардын бүжигчний 4 дэх үе нь болж байна.
Эх: ам цагаан халтар гүү нь Тахийн төл саарал гүү монгол азарга хоёрын дундаас гарсан. Монгол шүдлэн байдсыг Тахь гишгээд энэ саарал гүү гарсан юм байна лээ. Саарал гүүг тахь маллаж байсан Бурхант Доржпүрэв гэдэг хүнээс авсан.
31. Улаан хээр соёолон гүү/ №229/
Удам, угшил:

Эцэг нь: Шарга Халзан азарга Шарга халзаны эцэг нь Оросоос орж ирсэн Бунт нэртэй азарга . Эх нь Шарга Халзан гүү Асгатын Цэрэндорж гэж хүнээс Сүүтэй Шарга Шүдлэн авч байсан. Энэ Сүүтэй Шүдлэн нь Архангай аймгийн “80-н жилийн Ой”-д түрүүлсэн, “Бүс”-ийн наадмуудад олон айраг түрүү авч амжилттай оролцож байсан. Энэ шарга азарганаас Сүүн Шарга морь, Алтан Мөөгийгийн Шарга Азарга, “M-OIL” –ийн Ухаа Азарга гэх мэт хурдууд төрсөн. Мөн шарга Халзан гүүнээс Жамъяны Халиун азарга гарсан бөгөөд улсад 1 Түрүү, олон айраг авч байсан.
Эх нь :Хул гүү. Эцэг нь Зандан Хүрэн азарга . Архангайн 80-н жилд түрүүлсэн . Улсын наадамд айрагдаж байсан . Асгатын Сүхээ өвгөний адуу ,Эх нь Том Хонгорын төл Хул гүү.
32. Сартай хар соёолон гүү /№217/
Удам, угшил:

Эцэг нь: Од Хээр гэж 50%-тай азарга . Од хээрийн эцэг нь Макс Хээр нэртэй Англи азарга .
Эх нь Зандан Хүрэн азарганы төл Хүрэн гүү (Зандан Хүрэн гүү азарга улс бүсэд түрүүлж айрагдаж байв.)
Эх нь: – Хар гүү, Эцэг нь Жигүүр Хул азарга . Өндөр Гэгээн Занабазарын 370-н жилийн түрүү. Энэ Жигүүр Хулын удам улсад 3-н үеэрээ түрүүлж айрагдаж байгаа. Хар гүүний ээж нь Асгат Саарлын төл Хонгор гүү.
33. Хүрэн халзан өсгий цагаан хязаалан
Удам, угшил:
Эцэг: Асгат Халтар 50%-тай. Асгат Халтарын эцэг нь Асгат саарал. Эх нь Будённий Хүрэн халзан гүү , Асгат саарал улсад 2 түрүү ,нэг аман хүзүү , Бүсийн 1 түрүү Их хурд наадмын айраг, Асгат саарлын төлүүд улс бүсийн наадамд нийт 10-н түрүү айраг авсан байна.
Эх нь: Хэнтий гаралтай Хүрэн гүү.
34. Ногоон гүү (5 настай-312 тоон тамгатай)
Удам, угшил:

Эцэг: Оросын Кавказаас авчирсан Англи-Кабардин үүлдэрийн “ Мик” нэртэй азарга. Мик-ийн эцэг” Каитано”(Caitano) нь Европын шилдэг хурдан англи азарга юм. Өөрөө уралдаж 1.5 сая олсон бөгөөд Орос руу 1 сая доллараар зарагдаж 2012 он хүртэл Оросын Волгоградын Морин заводад үржлийн азарга байсан.
Эх: Шарга гүүний эцэг нь Сүхбаатар Халзан сумын Цэрэнтогтохын хээр азарга. Эхийн эх нь Онон манлайн унаган Цэхэр ногоон гүү(Маарын хээртэй их ойрхон хамаатан). Шарга гүүний төрсөн эгч Халиун гүүнээс гарсан зээрд үрээ 2003 оны улсын наадамд шүдлэндээ түрүүлсэн.
Ногоон гүү өнгөрсөн жил унагалсан. энэ жил сувай.
35. Халтар гүү (5 настай-34 тоон тамгатай)
Удам, угшил:
Эцэг: Оросын Чита мужаас ирсэн “Хулан” нэртэй азарга.
Хулан нь Гидролог гэдэг Англи азарганы төл.
Эх: Сартай цавьдар гүү(84 тоон тамгатай) нь Оросын кавказаас авчирсан Англи-Арабын эрлийз халзан азарганы төл. Энэ халзан олон сайхан хурдан төл өгсөн. Сартай цавьдар гүүний эх Ухаа гүү нь Сэмжидийн Улсын наадамд аман хүзүүдсэн хонгор азарганы төл.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна