Нэрт уяач Самбуугийн Даш
А.Тэлмэн
Эрдэнэ сум азарганы хурд оршсон нутаг хэмээн хэлсэн нь санаандгүй унагасан үг биш юм. 1943 оны хонин жилийн наадмаар энэ нутгийн уяач Самбуугийн Дамдингомбын буурал духт хүрэн азарга айргийн гуравт хурдлан хурсан олноо цэнгүүлсэн нь баяр наадмын цуваанаа тэмдэглэгдэн үлджээ.
Энэхүү буурал духт хүрэн азарга бол Самбуугийн адуу бөгөөд тухайн үед том хүү Дамдингомбынхоо нэр дээр цоллуулсан нь энэ юм. Хурдан хүрэн азаргаа улсад айрагдуулсан Самбуу гэгч дөрвөн хүүтэй бөгөөд 1940 оны баяр наадамд хар хээр даага түрүүлгэн отгон хүү Дашийнхаа нэр дээр цоллуулж байжээ.
Төрийн наадмаас нэг түрүү, нэг айраг хүртсэн Самбуу уяачийн дөрвөн хүүгээс хоёр бага нь /Жамсран, Даш/ эцгээ залгамжлан хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болжээ. Энэ удаа бид та бүхэнд гурван хүрэн азаргаараа одтой наадагч бага хүү С.Дашийг нь танилцуулж байна.
Эрдэнэ сумын дээхнэ үеийн сайн уяачдын нэг С.Даш 1931 оны дөрөвдүгээр сард одоогийн Баяндэлгэр сумын нутаг Хөндлөн булаг хэмээх газар айлын отгон хүү болон мэндэлжээ. Багад нь ээж нь бурхны орноо одож, аав, ах нарын хамт амьдарч байгаад хожмоо “ээжтэй” болсон гэдэг. 16-17 наснаас эхлэн хурдан морь уясан С.Даш гурван хүрэн азарга, хүрэн халзан, хонгор морьдоороо сум, орон нутгийн наадмаас 30 гаруй айраг, түрүү хүртэн тухайн цаг үеийнхээ “луухгар” уяачдын нэгээр нэрлэгдэж байжээ.
С.Даш нь С.Гэсэрваань, Н.Гочоо, М.Бат-Очир, Б.Цэгмид, “цагаан” Дугар, Б.Александр,Г.Хийл, Г.Даваасүрэн, Г.Өлзийбат, Д.Сайнбилэг, С.Загдгарав, н.Дэжид, П.Жаргалсайхан, Л.Эрдэнэбаатар, О.Цогтсайхан, Б.Самдан зэрэг нутгийн уяачидтай нэг уяанд морьдоо уяж хурдлуулж байсан аж..
Тэрээр 12 хүүхэд өсгөж хүмүүжлэхийн зэрэгцээ нэгдлийн 1000-аад хонь маллаж, гүү барьж, агент хийж, хурдан морьдоо уяж сойн төрийн наадамд айраг, түрүүнд хурдлуулж, түмэн олноо баясгаж нутаг усандаа нэрээ мөнхөлсөн сайхан уяачдын нэг юм.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

218.150.13.92
Маш их баярлалаа. Өвөг эцгийн минь тухай сайхан дурсамж хөөрсөнд талархаж байна. Самбуугийн ач хүү Ж.Батболд
Reply