АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ж.АЛТАН-ОЧИР: МАНАЙХАН ХЭЭР ГОЛДУУ АДУУГААР НААДДАГ УЛС
А.Тэлмэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жанлавцогзолын Алтан-Очирыг уншигчдадаа танилцуулж байна. 1982 оны хавар төрсөн тэрээр 2012 оны сумын шилдэг уяач.
-Нутгийн адууг чанаржуулахад ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа гэлцэх юм билээ. Хэзээнээс зүүн талаас адуу авчирч байгаа юм бэ?
-Удаагүй ээ. Манай сум эртнээс хурдтай гэгдэж байсан ч сүүлийн жилүүдэд адууны чанар чансаа муудаж, тэр хэрээр уяачдын үзүүлэх амжилт буурч байсан л даа. Тэгээд 2014 онд зүүн талаас адуу авчирч цус сэлбэе гээд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум орж, аймгийн Алдарт уяач Арслан, Цэдэн-Ишийн Жанцан нарын айлаас азарга гүү авчирсан. Арслан гэдэг нь сумынхаа баяр наадмаас нэг жил гурав, дөрвөн түрүү авч байсан хурдтай айл.Жанцан гуайн адуу ч хурдтай. Тэднийхээс ирсэн үрээнүүд сайн давхидаг юм. Мөн Сүхбаатар сумын Ихээ гээд найзаасаа адуу авсан. Ер нь авчирсан адуунууд маань цөм давхиж байгаа. Манай найз сумын Алдарт уяач Төрсайхан надтай хамт явж халзан үрээ авсан нь сайн давхиж байна.
-Олон адуу авчирсан уу?
-Эхлээд явахдаа тавыг, дараа нь долоон адуу авчирсан. Эхний таваас Оодон зээрд морь маань хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь. Хязаалан үрээ ирээд аймгийн чанартай наадамд 3-4 түрүүлсэн. Энэ жил хөл нь жаахан эвгүй байхаар нь уяагүй.
-Эхний жил ирсэн адууны нөгөө дөрөв нь яаж давхисан бэ?
-Хоёр даага нь түрүүлсэн. Дараа жил нь ирсэн долоогоос хонгор халзан морь нь Галуутын Хонгор хайрханы тахилга наадамд аман хүзүүдсэн. Ирээд удаагүй байхад нь тэр наадам болсон юм. Зун аймгийн хангайн бүсийн уралдаан Галуутад болоход долоогоор давхисан. Төрсайханы халзан үрээ сумандаа түрүүлж, Баацагаанд айрагдсан.
-Сайн адуу саваа дагадаг гэлцдэг. Гүү авчирсан уу?
-Авчирсаан. Түрүүчээсээ унагалж л байх шиг байна. Хараахан уягдаагүй болохоор хурдны тухайд хэлж мэдэхгүй байна.
-Оодон зээрд тань хэний адуу юм бэ?
-Аймгийн Алдарт уяач Арслангийн адуу. Би 2012 онд хязаалан үрээ авчраад тэр жилээ сум, аймгийнхаа наадамд түрүүлгээд, Байдрагт болсон хангайн бүсийн уралдаанд бас түрүүлгэсэн. Тэгээд Дундговьд болсон говийн бүсийн уралдаанд очиж 20–иор давхиулаад тэр жилийн уралдаанууд отголсон. Соёолондоо хавар нь Өвөрхангайд болсон уралдаанд гуравлаад аймаг, сумынхаа баяр наадамд түрүүлсэн.
-2014 онд Баянхонгор аймагт Засгийн Газрын тогтоолт говийн бүсийн уралдаан болсон. Түүнд оролцсон уу?
-Тэр наадамд явж чадаагүй ээ. 2014, 2015 онуудад өнжөөсөн.
-Алдартын магнайг тэнийлгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Хэнтий зүгийн угшилтай хээр азарга маань байна. Би 2005 онд шүдлэн үрээ аймгийн Алдарт уяач Эрдэнэбат ахаасаа авч байсан юм. Тэгээд бүдүүрсэн хойно нь уяж аймгийн бүсийн уралдаанд нэг айрагдуулаад, сумын наадамд хоёр гурав түрүүлгэсэн. Одоо 15,16-тай азарга гүү хураагаад явж байна.
-Төлүүд нь уралдаж байгаа юу?
-Өөрт байгаагаас нэг шар хээр үрээ Галуутад болсон хангайн бүсийн уралдаанд шүдлэндээ гурвалаад, сумынхаа наадамд айрагдсан. Энэ жил соёолон морь.Өнгөрсөн намар хөнгөлчихсөн юм. Хээр азарганы маань төлүүдээс Галуут, Байдраг руу зарагдсан. Очоод сайн л давхиж байгаа дуулддаг.
-Өөр ямар хурдан хүлгүүдээр нааддаг билээ?
-Сумын 80 жилийн ойгоор дөрвөөр давхисан хар морь бий. Тулгамдаад санахгүй байна. Түүнээс яривал бий л дээ.
-Ингэхэд та хэдий үеэс морь уяж байгаа юм бэ? Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна. Таны хувьд?
-Манай өвөг дээдэс цөмөөрөө морь уядаг байсан. Би гурав дахь үеийн уяач. Миний өвөө Гэндэн гэж хоёр, гурван хурдан хээр морьтой байсан гэдэг юм билээ. Би сайн мэдэхгүй ээ. Аав маань ч гэсэн хээр мориор наадаж байсан. Ер нь манайхан хээр голдуу адуугаар нааддаг улс. Миний хувьд 2001 онд цэргээс ирээд ах нарыгаа даган морь уяж эхэлсэн.
-Багадаа хурдан морь унадаг байж?
-Тийм ээ. Энхээ, Батаа гээд аавынхаа дүү нарын морьдыг унадаг байсан. Гэхдээ түрүүлгэж, айрагдуулаад сүйд болоогүй ээ. Цэргээс халагдаж ирээд аймгийн Алдарт уяач Данаан Бямба гэж хүнээс хар морь авч анх уяж сумынхаа ойд айрагдуулж байлаа. Түүнээс хойш аймаг, сумын наадмаас айраг, түрүү алдалгүй сайхан л наадаж байна.
-Залуу Алдартын цаашдын үйлсэд амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна