Сумын Алдарт уяач Д.Ганзориг: МОРЬ УЯХГҮЙ СУУРИН БАЙГААД БАЙВАЛ ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ


Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, "Баян сан" багийн харьяат, сумын Алдарт уяач Даваагийн Ганзоригтой ярилцсанаа хүргэж байна.1971 оны хавар Дэлгэр сумын төвд төрсөн тэрээр Тэргүүний залуу алтан медальтан, Осолгүй мянгат жолооч, орон нутгийн Шилдэг бизнесмен юм.
-Та хэд дэх үеийн уяач вэ?
-Би гурав дахь үеийн уяач. Гэхдээ өвөөгөө сайн мэдэхгүй. Харин манай аавын уясан морьд нь их амжилттай давхидаг байлаа. Миний хувьд залуудаа морь маланд дуртай л байсан. Гэхдээ амьдралын шалтгаанаас болоод морь уядаггүй байгаад сүүлийн үед л илүү шимтэх болсон.
-Хэдий үеэс гэсэн үг үү?
-2003 оноос юм уу даа. Залуу үед ах нар л морь уядаг. Би нэг их оролцдоггүй байсан.
-Анх ямар удам угшлын адуугаар гараагаа эхэлсэн бэ?
-Баянхонгорын Гурванбулагаас нэг сарваатай даага авчирсан юм. Авсан жилээ уяж сумын наадамд мордуулсан. Тэр наадамд түрүүлж байгаад бариа руу орох үедээ булгиад үзэгчдийн араар давхисан. Тэгээд хоёроор баригдаад. Түүнээс хойш морь уях урам зориг орсон доо. Дараа жил нь шүдлэндээ сумын ойд наймаар давхисан. Тэгээд тэр намраа азарганд гарч байгаад хөл нь гэмтчихсэн юм. Одоо хөл нь муудсан болохоор уяж чадахгүй байна. Гэхдээ төлүүд нь их сайн давхиж байгаа. Нэг төлийг нь дааганаасаа эхлээд уясан. Бүх наадамд сайн давхисан.
-Дараа нь хаана хаанаас, ямар адуу авсан бэ?
- 2012 онд УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж гуайн санаачлагаар адууны үржил, угсаагаа сайжруулахаар зүүн аймаг руу явж дөрөв, таван адуу авчирсан юм. Сүхбаатарын Мөнххаанаас авчирсан энэ адуунууд сум орон нутагт бүгд айрагдсан. Миний Сүхбаатарын Халзангаас авчирсан азарганы төл бас их хурдан байж олон амжилт гаргасан. Одоо миний адуунаас гурван өөр азарганы төл уралдаж байгаа. Тэгэхээр эх нь сайн байгаа биз.
-Сүхбаатараас ямар адуу авчирсан юм бэ. Яаж давхиулсан бэ?
-Тэгэхэд би хязаалан үрээ, гурван даага авчирсан. Бас миний халтар азарга байна. Сумын наадамд байнга айрагддаг. Гурван дааганы нэг нь ирсэн жилээсээ хойш сумын наадамд байнга л айрагдсан. Аймагт уралдуулж чадаагүй ээ.
-Аймгийн баяр наадмаас та хэдэн айрагтай вэ?
-Үндсэндээ аймгийн статустай наадмын гурван айраг, нэг түрүүтэй. Сумаас таван түрүү, долоон айрагтай.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болж байв?
-2015 онд сумын Алдарт уяач болсон доо.
-2016 онд Говь-Алтай аймагт Засгийн газрын тогтоолт бүсийн наадам болсон. Та тус наадамд оролцсон уу?
-Оролцсон. Гэхдээ хойгуур давхиулсан. Засгийн газрын тогтоолт том наадамд оролцоно гээд эртнээс бэлдээд адуугаа ядаргаанд оруулчихсан. Дадлага, туршлага дутсан шиг байгаа юм. Хавар морьдоо уяж баахан сэнсрүүлж байгаад тавьчихсан чинь ногоо гарахгүй оройтоод. Тэгээд тамир тэнхээгээ алдсан байх гэж онош тавьсан. Одоо бидний адуундаа овъёос, тэжээл өгдөг чинь хоцрогдчихсон арга юм байна. Энэ жил "Гацуурт"-ын Чинбатын ах, Монгол Улсын Алдарт уяач Батмөнх нар аймгийн бүсийн наадмын үеэр манайхантай ойрхон буусан юм. Тэгсэн тэд мориндоо ирланд тэжээл өгдөг юм байна. 20 кг ууттай тэр тэжээлийг баруун гэртээ давхарлаад хураачихсан. Тэгээд янз бүрийн витаминуудыг хэдэн хайрцгаар нь дэлгүүрийн архи шиг хураачихсан байна лээ. Ийм л юм өгч чадахгүй бол улсын чанартай наадамд бид нар уралдана гэж яриад дэмий юм биш үү гэж бодсон.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Та бол моринд шинэ хүн биз?
-Шинэдээ орно л доо. Морь гайгүй давхивал урам орно. Муу давхивал бараг хаячих юм байна лээ. Төвөг үүнтэй хэн ноцолдож байдаг юм гээд л орхиж мэдэхээр юм байна. Одоо морины хүүхэд хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Аз болж энэ жил морины хүүхэдтэй байсан. Харин ирэх жил хэнийхээ хүүхдийг гуйна даа.
-Танай хүүхдүүд том уу?
-Манайх хүү, охин хоёртой. Одоо хоёулаа оюутан. Хүүгээ жаахан байхад би бараг морь уядаггүй байлаа.
-Та ямар мэргэжилтэй юм бэ?
-Агрономич мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаагүй ээ. Сургуулиа төгсөөд л хувийн ажил руу орсон. Хувиараа бизнес хийж яваад эхнэр авсан. Эхнэр сумын сургуульд багшилдаг болохоор дагаж суманд суурьшаад морь малаас холдсон. Тэгээд нэг хэсэг машинаар хүн, ачаа тээвэрлэдэг байлаа. Ингэж явсаар өнөөдрийг хүрлээ.
-Таны оролцсон хамгийн сайхан наадам хэдэн онд хаана болж байв?
-Өнгөрсөн жил аймгийн баяр наадмаас нэг түрүү, хоёр айргийг авсан. Тэр л хамгийн сайхан наадам юм уу даа.
-Морь хурдлаад сайн давхихын хамгийн сайхан нь юу вэ. Уяачийн жаргал, зовлонгоосоо хуваалцаач?
-Морь уясан хүн олон танилтай болно. Энд, тэнд очиж уралдах бүрт танилын хүрээ өргөжөөд л явна. Морь уяхгүй сумандаа суурин байгаад байвал үзэж нүд тайлахгүй шүү дээ.
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Би харьцангуй залуу уяач. Морь уяхад хамгийн аюултай зүйл нь хүүхэд унах юм байна. Одооны хүүхдүүд их эмзэг болчихжээ. Бид багадаа мориноос унаад босоод л ирдэг байсан. Харин одооны хүүхдүүд мориноос унав уу, үгүй гар, хөл нь нь хугарчих гээд байх юм. Хүүхдүүдийг бүх зүйлээр л гуйж аргадаж морио унуулна. Хоёр охин, нэг хүүтэй айлын хүүг гуйхаар чинь их энхрий байгаа юм чинь. Тэгээд гуйж морь унуулаад загначихвал уурлаад явчихна. Хэцүү юм байна лээ. Хүний хүүхэд унагаагаад гэмтээчихвий гэсэн бодол надад хамгийн түрүүнд бодогддог юм. Эрсдэл гарахгүй гэх баталгаагүй шүү дээ. Би тийм эрсдэлээс их айж байгаа. Унаач хүүхэд олдохгүй бол морь уяхгүй байж ч мэднэ. Энэ жилдээ дүүгийнхээ хүүхдийг загнаад унуулчихсан. Ирэх жилээс хүний хүүхэд л гуйх гээд байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна