ЗУУНЫ МАНЛАЙ ХҮЛГИЙН ЭЗЭН Цэрэндашийн НАРАНГЭРЭЛ
А.Тэлмэн
Баянжаргалан сумаас ХХ зууны Манлай их нас, азарга төрөн гарсан талаар бид өмнө нь дуулгасан. Мөн түүхэнд мөнхөрсөн төрийн найман их хүлгийн гурав нь энэ нутгийнх гэдгийг хэлэхдээ таатай байна. Монгол түмний морины их шүтээнд мөнхөрсөн тэрхүү төрийн их хүлгүүдийн нэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Долгорын Ганбаатарын Дархан түмэн эх зээрд халзан морь бол Нялга, Баянжаргалангийн талд тэнцсэн унага. Бүр тодруулбал, Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Цэрэндашийн Нарангэрэлийн унаган адуу юм.
1990-ээд оны сүүлээр ид хурдалж, Хараагийн халзан хэмээн алдаршсан энэ цуут хүлгийн эзэн Ц.Нарангэрэл 1961 оны хулгана жил, зуны сүүл наймдугаар сарын 20-нд эхээс мэндэлжээ.
Хүүхэд насаа өвөө Цэрэндашийндаа өнгөрөөсөн учир /төрсөн аав Цэвэлмаагийнх нь эцэг/ өвөөгөөрөө овоглох болж, ажаагаа /өсгөсөн аавыгаа ийн дууддаг байжээ/ даган багаас адуу малтай ойр өссөн байна. Ажаа Сандагийн Цэрэндаш нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн бөгөөд Даваанэрэн начны халзан, Санжаабүрэгийн цавьдруудын угшилтай халзан адуутай байсан аж. Ц.Нарангэрэлийг морь уяхад нөлөөлсөн өөр нэг хүн бол түүний нагац ах Пунцаг. Хүүхэд ахуйдаа нагац ахынхаа уясан хурдан морьдыг унаж уралддаг байсан тэрээр 1980-аад оны үеэс бие даан морь уяж эхэлсэн гэдэг.
Угийн чанаржуу удам сайт адуутай Ц.Нарангэрэлийн уясан морьд сум орон нутгийн наадамд онцгой хурдлан нэг жилийн наадмаар дөрвөн их насны морь түрүүлж, айрагдаж байсан удаатай. Монголчууд эрт дээр үеэсээ айлын адууны чанарыг их насны морьдын амжилтаар хэмжсээр ирсэн. Их насны сайн морь тодорсон айлын адууг чанаржсан, сайн хэмээн үздэг байсан тэр жишгээр дүгнэвэл ажаагийнх нь бэлтгэж өгсөн Ц.Нарангэрэлийн адуу аргагүй чигжүү гэдгийг батлах бас нэгэн баримт бол Монголын чансаа гурван том наадамд айрагдсан Б.Мөнгөн-Оньсын Бөмбөг халзан морь юм. 1996 онд соёолондоо улсын наадамд айргийн тавд давхиж, 1999 онд Ононмөр хавангийн нэрэмжит Боржигоны төвийн бүсийн уралдаанд айрагдаж, 2001 онд шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд тавд хурдалсан Бөмбөг халзан, Дархан түмэн эх Д.Ганбаатарын зээрд халзан хоёр бол эцэг нэгтэй, эгч дүү хонгор халзан гүүнүүдээс гарсан унаганууд.
Түүнчлэн Бөмбөг халзан морины эгч гүүнээс гарсан бас нэг халзан морь 2015 оны хангайн бүсийн “Булганхангайн хурд-2015” уралдаанд түрүүлээд, давхар уяагаар ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд долоод хурдалсан байдаг.
Ийн унаган адуунууд нь улс, бүсийн наадамд амжилттай сайхан давхидаг Ц.Нарангэрэл аймаг, сумын наадмаас 40 гаруй айраг, түрүү хүртэн, 1996 онд аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон бөгөөд адууны эдэлгээг чухалчилж, нимгэн уралдуулдаг нэгэн.
Ц.Нарангэрэл гурван охин, гурван хүүтэй. Тав дахь хүүхэд Эрхэмбаяр нь дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн хурдан морь уяж, 2014 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртжээ. Тэрээр Толин халзан үрээгээ Хэнтий аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүүлгэж, Хэнтий аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд аман хүзүүдүүлэн, Сэргэлэн сумын 90 жилийн ойд айргийн дөрөвт давхиулж байжээ. Мөн түүний ногоон морь “Нүүрэнтэйн хурд” хаврын уралдаанд таваар, зуны уралдаанд гурваар давхиж, их насны саарал морь нь 2014 оны Багануурын наадамд аман хүзүүдэж байжээ.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна