"Дүнжингаравын хурд-2018" хаврын төвийн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 10 -нд

Өнгөрсөн сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянталд "Дүнжингаравын хурд-2018" хаврын төвийн бүсийн уралдаан болсон билээ. Тус уралдаан зохион байгуулалт муутай, нэлээдгүй маргаантай явагдсан ч түрүү, айргийн хурдан азарга, их насны морьдыг тодруулсан байна. Түрүүлж, айрагдсан хурдан азаргануудын фотог хүргэе.

Азарга
1. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хар буурал. Бүсийн нэг айрагтай буурал азаргыг 2 дугаартай, 12 настай О.Гончигсумлаа хүү унажээ.
2. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайханы хүрэн. Улс, бүсийн хоёр айрагтай хурдан хүрэн азаргыг 13 дугаартай, 12 настай Бөхчулууны Баатарчулуун хүү унажээ.
3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гончигийн Цоггэрэлийн хээр. Хурдан хээр азаргыг 140 дугаартай, 12 настай Ц.Батхүү унажээ.
4. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Яйчилын Ганбаатарын улаан буурал. Хурдан улаан буурал азаргыг 153 дугаартай, 12 настай Отгонтуяагийн Ган-Эрдэнэ хүү унажээ.
5. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ганбаатарын Ариунболдын халиун. Бүсийн хоёр айрагтай хурдан халиун азаргыг 41 дугаартай, 13 настай Пүрэвсүрэнгийн Эрдэнэбат хүү унаж хурдлуулжээ.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна