МӨНХ ТӨРИЙН МӨНГӨН МАГНАЙ ХҮРЭН ХАЛЗАН


ХХ зууны зартай хурдан азаргануудын нэг Мөнх төрийн мөнгөн магнай хүрэн халзангийн эзэн Залуугийн Даваанэрэн бол 1920-иод оны улсын наадамд тав давж Монгол Улсын Начин цолыг хүртсэн бөх хүн байлаа. Түүний улсад барилдсан тэр жилийн цуваа олддоггүй гэдэг. Даваанэрэн начинд улсын наадамд айрагдсан хар азарга нь байв. Түүний төл цагаан гөхөлтэй харагч гүүнээс цуут хурдан халзан азарга, 1954 оны улсын наадамд аман хүзүүдсэн их насны халзан морь хоёр гарчээ. Мөнх төрийн мөнгөн магнай анхлан 1952 онд хязааландаа улсад түрүүлснээс хойш төрийн их баяр наадамдаа гурав түрүүлж, дөрөв айрагджээ. ММСУХ-ноос ХХ зууны туршид гаргасан амжилт нь Манлай уяачийн болзол хангасан ч энэ цолыг бий болгоход өөд болсон байсан 13 уяачийн гал голомтод дурсгалын мөнгөн судрыг үеийн үед хадгалуулсан юм. Тэдний нэг нь Даваанэрэн начин билээ.
1920 хэдэн он. Гурван зуугаад алаг адууны эзэн болсон баян Загд өвгөний хүү Очирпүрэвийнх хаврын нэгэн өдөр гэр барьж байв. Тэр өдөр зүүн урдаас адуу туусан хоёр хүн ирсний нэг нь Халхын их бөх Буянтогтох аварга байжээ. Аварга өгүүлрүүн: "Баян хүний үр гэр барьж байхад таарлаа. Би нэг адуу өгнө өө" гэв. Гэр барилцсан улс цөмөөрөө тууж явсан адуун дээр нь очиход хоёр ижилхэн зээрд халзан морь нүд булааж байв. Очирпүрэв "надад энэ хоёрын нэгийг л өгөх нь дээ" гэж бодож байтал Буянтогтох аварга навсайсан хар сарваа өргөж босгоод "Үүнийг ав" гэжээ. Очирпүрэв "Их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов" хэмээн ихэд голж, харин Загд өвгөн хашир хүн тул "Аварга яавч муу юм холоос авчрахгүй" гэж бодон зунжин тэжээж овоо тэнхрүүлэн хүүхэд мордуулж үзтэл булгихаас өөрийг мэдэхгүй байжээ...
Хойтонгийн хойтон Очирпүрэвийг цэрэгт мордох гэж байхад Даваанэрэн өр нэхэж очоод нөгөө үрээг хөтлөөд буцсан байна. Энэхүү навсайсан хар үрээ азарга болсон бөгөөд түүний үр цагаан сүүлтэй харагч гүүнээс Монголын нэгэн эрхэм хурд төрсөн ажгуу. Тэр бол төрийн их баяр наадамд дөрөв түрүүлж, гурав айрагдсан XX зууны шилдэг азаргануудын нэг "Мөнх төрийн мөнгөн магнай" Залуугийн Даваанэрэн начны хүрэн халзан азарга бөлгөө. Халзан азарганы өвөг эцэг болох тэрхүү хар азаргыг Боржигон Сэцэн ван Гомбосүрэн "Үр удмаараа үеийн үед хурдалж байх адуу юм" хэмээн өгүүлсэн гэдэг. Энэ тухай Халх боржигон овогт Дамдинжавын Даваа гуай бичихдээ:
Боржигон Сэцэн ван Гомбосүрэн нэгийг бодож хоёрыг тунгаан Нялгын нэртэй уяач Залуугийн Даваанэрэн начингийн хурдан хар азаргыг хүлээн наадмаа нэг хоног хойшлуулж байсан гэдэг. Наадамд яарсан начингийн /З.Даваанэрэн даншиг наадамд түрүүлж начин цол хүртэж явсан бөх хүн байсан/ тэрэгний дугуйн бул хугарсан тул товлосон өдрөөс хожимдож, азаргаа хөтөлсөөр наадмын талбайд өглөө очиход азарга мордоогүй байж. Начин ч тайвширч буух газраа сонгон уяаныхаа нүхийг ухаж суужээ. Тэгтэл Боржигон Сэцэн ван биеэр залран морилж:
“Начин аа! Лоомоо надад өгөөдөх, би хэд цохиодохъё. Чиний хар азарга Халхын энэ цагийн их хурдан хүлэг төдийгүй үр удам нь үеийн үед хурдалж байх адуу юм. Иймд би бээр хүндэлж наадмыг саатуулан хүлээлээ. Уяаны нь нүхийг ухалцаж хүндэтгэе. Харин чамайг начны чинь хувьд хүлээхгүй байх байсан шүү” гэсэн гэдэг.
Үнэхээр тэр хар азарганы үрийн үр халзан азарга Халх даяар нэр алдар нь түгсэн цуут хурдан буян болсон бөгөөд Мөнх төрийн мөнгөн магнай хүрэн халзан азарганы үр удмаас Даваанэрэн начин ч тэр, ач хүү Санжаа нь ч тэр харамгүй сэтгэлээр тараасан нь үнэн түүх болон өнөөг хүрчээ. Халзан азарганы үр удмаас Монгол Улсын Алдарт уяач Б.Төрбадрахын халзан, Монгол Улсын Алдарт уяач О.Маарын хээр, Монгол Улсын Манлай уяач Г.Сундуйн Таван цагаан, Монгол Улсын Манлай уяач Д.Ганбаатарын Дархан түмэн эх зээрд халзан, аймгийн Алдарт уяач Б.Мөнгөн-Оньсын Бөмбөг халзан зэрэг олон цуутай хурдан азарга, их насны морьд наадмын асрын өмнө алтан жолоо өргүүлжээ.
Очирпүрэв цэрэгт ирээд наадмаар салаагаараа явж соёолонгийн уралдааны морьд хашиж өгөх ялдамд нэгэн хар ногоон азарга тасархай түрүүлэхийг үзжээ. Тэр нь нөгөө аваргын авчирч өгсөн хар сарваа байсан байна. Энэ азарганы үр нэгэн цагаан хөхөлтэй харагч гүүнээс Даваанэрэнгийн халзан азарга гарчээ.
Сангийн яаманд алба хааж байсан Тамзавын Норов гэдэг хүн нэгэн жилийн наадмаар Буянт-Ухаад гурвуулаа явж байгаад гэнэт нөгөө хоёртоо:
-Тэр урд уяаны зүүн захад уяатай байгаа зээрд азарга хас тамгатай байвал манай адууны угсаа мөн гэжээ. Очиж үзвэл үнэхээр хас тамгатай байжээ. Тэр нь Чимэддэлэгийн уяа гэнэ. Энэ зээрд азарганы үр сүүл цагаан харлаг азарга их хурдан байсан бөгөөд түүний үр нь Даваанэрэнгийн хүрэн халзан азарга, хүрэн халзан морь хоёр юм. Хүрэн халзан азарга нь морин биетэй, дээр толгойтой, хамрын нүх нь дээшээ сэтэрхий юм шиг том, том гурвалжин нүдтэй, сормуус нь урт, нарийн чанга сайхан дуутай, магнай дээрээ тугийн зэв мэт хэлбэртэй цэвэрхэн сартай агаад түүний доод талаас иш мэт нарийн цагаан зураасан халзан, бүх бие нь элгэн хүрэн өнгөтэй, бөгтрөг сайтай, хомбогор бөгстэй, шулуун борвитой, хоолой, хэнхдэгтээ том том хонхортой азарга байсан юм.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Баасан, 08:17 минутанд МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО БАЯНХОНГОР АЙМГИ…
-
Баасан, 08:12 минутанд Солгой хэмээх Равсалын ЛХАМСҮРЭНГИЙН ХЭЭР
-
Баасан, 08:09 минутанд Монгол Улсын Сайн малчин, аймгийн Алдарт уяач Д.Н…
-
Пүрэв, 11:07 минутанд ХӨХ БОРОГ ӨВДӨГЛӨЛГҮЙ БОСОО ТӨРСӨН ТАЛЫН УНАГА
-
Пүрэв, 10:55 минутанд БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЦОГБАЯР: ХҮН ХҮСВЭ…
-
Пүрэв, 10:47 минутанд ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДАРААХ ҮЕ
-
Лхагва, 10:45 минутанд Уралдааны үед ашиглагдах энергийн эх үүсвэр, түүни…
-
Лхагва, 10:34 минутанд Аймгийн Алдарт уяач Д.Саранчимэг: 1992 оны Бэрхийн…
-
Мягмар, 12:16 минутанд АДУУГ ТЭЖЭЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
-
Мягмар, 12:04 минутанд ЗААМАР СУМЫН МСУХ-Г ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Г.ЦОГТСАЙХАН…
-
Даваа, 18:37 минутанд Уралдаанч хүүхдийн гар хөлдсөн гэсэн мэдээлэл таша…
-
Даваа, 11:00 минутанд Зорилго хүсэл нэгт “ЗОСЫН ХҮЛЭГ” гал уяанаас...
-
Даваа, 10:51 минутанд Хурдан морины ТЭЖЭЭЛЛЭГИЙН ЗАРИМ АСУУДАЛ
-
Даваа, 10:41 минутанд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МАНГАЛ: ЗЭГЭЛ ҮРЭЭ СУМАНДАА …
-
2-р сарын 03 -нд, 18:43 минутанд Шинээр төрсөн Алдарт уяачид
-
2-р сарын 03 -нд, 18:23 минутанд Шинээр төрсөн Манлай уяачид
-
2-р сарын 03 -нд, 17:40 минутанд Шинээр төрсөн Тод манлай уяачид
-
2-р сарын 02 -нд, 13:14 минутанд Монгол Улсын Алдарт уяач Ч.Махбал: ЦЭНГЭЛДЭХЭД ЦОЛ…
-
2-р сарын 01 -нд, 18:09 минутанд Зургаан Тод манлай, долоон Манлай, зургаан Алдарт …
-
2-р сарын 01 -нд, 10:54 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН ЭРЛИЙЗ…
-
2-р сарын 01 -нд, 10:49 минутанд Сумын Алдарт уяач А.Дашдондог: УЯА МОРЬДОО ХӨТӨЛЖ …
-
1-р сарын 31 -нд, 13:54 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 31 -нд, 13:38 минутанд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЦЭВЭГЖАВ: БУГАН МОРИО ЗӨВ ХҮ…
-
1-р сарын 30 -нд, 21:11 минутанд ММСУХ-ны шинэ удирдлагуудтай танилц
-
1-р сарын 30 -нд, 13:36 минутанд Хэнтий аймгийн Алдарт уяач 10-аар нэмэгдлээ
-
1-р сарын 29 -нд, 15:43 минутанд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан П.Сэргэ…
-
1-р сарын 23 -нд, 18:56 минутанд МОНГОЛ АДУУН СОЁЛОО АВАРЧ, ӨВЛҮҮЛЬЕ
-
1-р сарын 23 -нд, 14:49 минутанд Хүлэг шинжигч хүү
-
1-р сарын 23 -нд, 13:56 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 23 -нд, 13:48 минутанд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЛХАМ: 2001 ОНД ЗЭЭРД АЗАРГАА…
-
1-р сарын 21 -нд, 11:49 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 21 -нд, 11:44 минутанд Аймгийн заан Д.Пүрэвдорж: Бөхийн удамгүй ч ЗААМАРТ…
-
1-р сарын 17 -нд, 12:20 минутанд Уяач Д.Намдагсамба: Даагаа 10 дотор хурдлуулаад хо…
-
1-р сарын 17 -нд, 11:49 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 17 -нд, 11:38 минутанд Аймгийн Алдарт уяач С.ЖАМЪЯНШАРАВ: МАНАЙ АДУУ СУМА…
-
1-р сарын 16 -нд, 13:20 минутанд Унаган хүлгээрээ наадагч УДАМ ДАМЖСАН УЯАЧ
-
1-р сарын 16 -нд, 12:39 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 16 -нд, 12:27 минутанд “МОНГОЛ АДУУ” НИЙГЭМЛЭГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ж.ГОМ…
-
1-р сарын 09 -нд, 12:06 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 09 -нд, 11:59 минутанд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХБОЛД: ӨӨРИЙН ҮРЖҮҮЛСЭН УН…
-
1-р сарын 08 -нд, 12:25 минутанд Сумын Алдарт уяач Г.БАТЖАРГАЛ: ДААГЫГ ЦОВОО БАЙЛГА…
-
1-р сарын 08 -нд, 12:15 минутанд П.БАТБАЯРЫН САЯТАН ХЭЭР
-
1-р сарын 08 -нд, 11:48 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 08 -нд, 11:41 минутанд АСГАТ СААРЛЫН ЭЗЭН АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ДУГАРЫН БАЯ…
-
1-р сарын 07 -нд, 15:02 минутанд “Шинэ монгол” гэдэг хурдны хэвшлийн адуу..., хоцор…
-
1-р сарын 07 -нд, 11:39 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 07 -нд, 11:11 минутанд Т.ТӨРМӨНХИЙН ХҮРЭН
-
1-р сарын 07 -нд, 10:53 минутанд “ТОСОН ДОВОН” МСУХ-НЫ ТЭРГҮҮН Г.ДУНГАРЧАГНААДОРЖ: …
-
1-р сарын 04 -нд, 12:24 минутанд Залуу уяач Э.МЭНДБАЯР: МОРИО ЦЭЭЖИНД УРАЛДАХЫГ ХАР…
-
1-р сарын 04 -нд, 12:13 минутанд Н.БАЯРХҮҮГИЙН УЛС ХҮРЭН
-
2-р сарын 01 -нд, 18:09 минутанд Зургаан Тод манлай, долоон Манлай, зургаан Алдарт …
-
Мягмар, 12:16 минутанд АДУУГ ТЭЖЭЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
-
12-р сарын 21 -нд, 12:47 минутанд УЯАЧ Ш.МӨНГӨНШАГАЙ: ЭЦЭГ ЭХ, ӨВӨГ ДЭЭДСИЙН МИНЬ СА…
-
1-р сарын 07 -нд, 15:02 минутанд “Шинэ монгол” гэдэг хурдны хэвшлийн адуу..., хоцор…
-
12-р сарын 03 -нд, 11:45 минутанд НЭРТ УЯАЧ “ЧАНГА” РЭНЦЭН, ЗАРТ ХҮЛЭГ ХҮРЭН АЗАРГАН…
-
11-р сарын 19 -нд, 11:43 минутанд НЭГ ЗЭЛНИЙ ТҮМЭН ЭХҮҮД
-
12-р сарын 13 -нд, 11:59 минутанд Ш.МӨНГӨНШАГАЙН ЦАВЬДАР
-
1-р сарын 30 -нд, 21:11 минутанд ММСУХ-ны шинэ удирдлагуудтай танилц
-
11-р сарын 27 -нд, 11:32 минутанд НЭРТ УЯАЧ ЦЭРЭНГИЙН МАХБУРИАД АГСНЫГ ДУРСАХУЙ
-
2-р сарын 02 -нд, 13:14 минутанд Монгол Улсын Алдарт уяач Ч.Махбал: ЦЭНГЭЛДЭХЭД ЦОЛ…
-
12-р сарын 06 -нд, 11:01 минутанд МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Б.ХҮРЛЭЭ: ИХ НАСАНДАА НИЙ…
-
1-р сарын 17 -нд, 11:38 минутанд Аймгийн Алдарт уяач С.ЖАМЪЯНШАРАВ: МАНАЙ АДУУ СУМА…
-
1-р сарын 09 -нд, 11:59 минутанд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХБОЛД: ӨӨРИЙН ҮРЖҮҮЛСЭН УН…
-
1-р сарын 21 -нд, 11:44 минутанд Аймгийн заан Д.Пүрэвдорж: Бөхийн удамгүй ч ЗААМАРТ…
-
Пүрэв, 11:07 минутанд ХӨХ БОРОГ ӨВДӨГЛӨЛГҮЙ БОСОО ТӨРСӨН ТАЛЫН УНАГА
-
1-р сарын 07 -нд, 11:39 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 08 -нд, 11:41 минутанд АСГАТ СААРЛЫН ЭЗЭН АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ДУГАРЫН БАЯ…
-
12-р сарын 19 -нд, 11:47 минутанд “Тэсийн хишиг” МСУХ-ын холбооны дэд тэргүүн, сумын…
-
11-р сарын 21 -нд, 13:23 минутанд Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяач цолны…
-
11-р сарын 15 -нд, 11:30 минутанд ХУРДАН МОРИНЫ ҮНЭ УЯАЧИЙН ЁС ЗҮЙД
-
11-р сарын 30 -нд, 10:50 минутанд Хар адуут БАТЫН ЛХАМСҮРЭН
-
12-р сарын 24 -нд, 11:33 минутанд Аймгийн Алдарт уяач М.Доржсэмбэ: ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ТЭР…
-
12-р сарын 07 -нд, 11:18 минутанд 9 түрүү, 11 айргийн эзэн Н.РЭНЧИНДОРЖИЙН УЛААН
-
12-р сарын 25 -нд, 15:19 минутанд Залуу уяач С.Батсүх: Аавын хув хээр морь аймаг, бү…
-
11-р сарын 13 -нд, 10:57 минутанд Монгол Улсын Сайн малчин, сумын Алдарт уяач Ч.ЦЭРЭ…
-
Пүрэв, 10:47 минутанд ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДАРААХ ҮЕ
-
Даваа, 11:00 минутанд Зорилго хүсэл нэгт “ЗОСЫН ХҮЛЭГ” гал уяанаас...
-
11-р сарын 14 -нд, 11:46 минутанд Тод манлай уяач Г.Доржпүрэв: Хөвсгөлийг хурдтай бо…
-
1-р сарын 03 -нд, 14:17 минутанд О.БАТБОЛДЫН ЦОЛМОН ХАЛТАР
-
11-р сарын 12 -нд, 13:23 минутанд Г.Төмөрхадуур: Сэрвээний өндрөөр ялгалт хийх хууль…
-
1-р сарын 08 -нд, 11:48 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
11-р сарын 23 -нд, 12:05 минутанд УЯАЧ Г.ЧИНБАТ: СААРАЛ АЗАРГАНЫ МААНЬ АНХНЫ ТҮРҮҮ С…
-
11-р сарын 19 -нд, 11:14 минутанд Сумын Алдарт уяач П.Жаргалсайхан: ӨВӨГ ДЭЭДСИЙН БУ…
-
Лхагва, 10:34 минутанд Аймгийн Алдарт уяач Д.Саранчимэг: 1992 оны Бэрхийн…
-
2-р сарын 03 -нд, 17:40 минутанд Шинээр төрсөн Тод манлай уяачид
-
12-р сарын 10 -нд, 11:16 минутанд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.ЛУТБАЯР: ПАНЗ ШАГДАРЫН ЗЭЭРД…
-
12-р сарын 13 -нд, 11:54 минутанд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ Д.ДАШЗЭВЭГ: Аавынхаа хурдан ул…
-
11-р сарын 14 -нд, 11:26 минутанд Б.Батсуурь: ОНОН АХЫН БЭЛЭГЛЭСЭН ХЭЭР ДААГА ТөРИЙН…
-
11-р сарын 27 -нд, 10:50 минутанд Сумын Алдарт уяач О.ЦОГТСАЙХАН: “Цагаан” ДУГАР АХ …
-
1-р сарын 03 -нд, 14:05 минутанд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ж.БАЛДАН: ДОЛООН ХҮҮГИЙН МААНЬ…
-
12-р сарын 07 -нд, 11:06 минутанд Ахмад уяач Т.Баасанхүү: Чөлөөлөх дайнд зүтгэх хүчи…
-
Баасан, 08:17 минутанд МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО БАЯНХОНГОР АЙМГИ…
-
12-р сарын 10 -нд, 11:40 минутанд АДУУНЫ СЭТГЭЛ ЗҮЙ БУЮУ СУРГАЛТЫН АРГЫН ТУХАЙД NH
-
1-р сарын 08 -нд, 12:25 минутанд Сумын Алдарт уяач Г.БАТЖАРГАЛ: ДААГЫГ ЦОВОО БАЙЛГА…
-
12-р сарын 13 -нд, 11:29 минутанд “Сөөнөн хөх” ХЭМЭЭХ ШАНДАСТ ХҮЛГИЙН ТУХАЙД
-
1-р сарын 21 -нд, 11:49 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
11-р сарын 29 -нд, 12:59 минутанд ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХАЯЖ, ЭРҮҮЛ БАЙЯ ГЭВЭЛ МОРЬ УНА
-
1-р сарын 17 -нд, 11:49 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 09 -нд, 12:06 минутанд БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДА…
-
1-р сарын 23 -нд, 14:49 минутанд Хүлэг шинжигч хүү
Сэтгэгдэл бичигдээгүй байна