Азийн морин уралдааны холбооны XXXVII чуулган зохион байгуулагдана

Азийн морин уралдааны холбооны XXXVII чуулган 2018 оны тавдугаарсарын 13-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах юм. 
Австралийн Сидней хотод 2010 оны дөрөвдүгээрр сарын 9-15-ны өдрүүдэд  хуралдсан Азийн морин уралдааны холбооны  XXXIII чуулганаар ММСУХ нь Азийн морин уралдааны холбооны  гишүүнээр элсэж, 2012 оны долдугаар сард Бүгд Найрамдах Турк улсад болсон XXXIV ээлжит чуулганаар бүрэн эрхт гишүүн орон болжээ.
Энэ удаагийн чуулган газар зүйн байршлын хувьд манай улстай ойрхон зохион байгуулагдах төдийгүй ММСУХ Азийн морин уралдааны холбооны болон орчин үеийн морин спортын хөгжил, чиг хандлагыг аль болох олон хүнд танилцуулахаар ажиллаж байна.
2016 оны нэгдүгээрр сард Мумбайд болсон XXXVI  бага хурлын үеэр хэлэлцэж байсан гол асуудал бол хууль бус бооцооны аргууд, уралдааны үеэрх аюул осол зэрэг байсан. Азийн морин уралдааны холбооны зүгээс Хууль бус бооцоо мөрийг зогсоох ажлын хэсгийг байгуулсан ба хурлын үеэр хийгдсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй тайлагнах болно. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд тус бага хурлаар Ази тивийн хэмжээнд морин уралдааны хөгжил, тулгамдсан зарим асуудал, морин уралдааны нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэр, бооцоот уралдааны цаашдын чин хандлага, спортын телевизийн сүүлийн үеийн шилдэг технологи, шударга өрсөлдөөн, допингийн хяналт, морьдын шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэн ажилласаар ирсэн. Энэ удаагийн бага хурал морин спортын цаашдын хөгжилд өөрчлөлт авчирсан олон санааг дэвшүүлэн хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа ба одоо мөрдөгдөж байгаа олон ажлаа чанартай сайн үргэлжлүүлэх гайхалтай боломжийг өгөхөөс гадна
Сөүлийн морин тойруулгын хурдан морины уралдааныг үзэж, шөнийн Сөүл хотоор аялж, Солонгосын хамгийн том гэгдэх Чэжү арлын адуу үржүүлгийн газар болон тус арлын байгалийн сайхантай танилцах зэрэг олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.
Азийн морин уралдааны холбооны чуулганд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ажлын албаны 88081116 дугаарт холбогдож авна уу.
ММСУХ-ны Ажлын алба

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна