Хурдан морины уралдааныг зургадугаар сарын 1 хүртэл хориглолоо

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 28 -нд

Говьсүмбэр аймгийн Баянталд энэ сарын 18-нд “Дүнжингаравын хурд-2018” хаврын төвийн бүсийн уралдаан зохион байгуулагдсан билээ. Харамсалтай нь уг уралдаан зохион байгуулалт муутай болж, нар шингэсэн хойно үргэлжлүүлсний улмаас олон хүүхэд бэртэж гэмтсэн . Тиймээс дахин ийм хэрэг гаргахгүйн тулд Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины уралдааныг хориглох саналыг Засгийн газарт өргөн барьсан юм. 
Өчигдрийн Засгийн газрын  ээлжит хуралдаанаар уг саналыг авч хэлэлцээд  “Бүх аймаг, сумдад хурдан морины уралдааныг зургадугаар сарын 1 хүртэл хориглох” шийдвэр гаргажээ.
Ээлжит хуралдааны үеэр хууль бус уралдаан зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцохыг Шадар сайдад даалгасан байна.
 У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна