М.Энхболд ММСУХ-ны тэргүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 28 -нд

Өчигдөр ММСУХ-ны тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж,  цаг үеийн асуудлаар зөвлөлджээ. Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар “Дүнжингаравын хурд-2018” хаврын төвийн бүсийн уралдаантай холбоотой асуудлыг авч хэлэлцэн, ММСУХ-ны удирдлага хариуцлага хүлээх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Энэ асуудалтай холбогдуулан зарим нэг нь ММСУХ-ны тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй байна. Харин М.Энхболд / ММСУХ-ны тэргүүнээс /, П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаас /нарын сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэн, Нийслэлийн МСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгаланг  ММСУХ-ны тэргүүнийг түр орлох шийдвэрт хүрчээ. Өөрөөр хэлбэл, М.Энхболд өөрийн хүсэлтээр  ММСУХ-ны тэргүүнээс татгалзаж, уяачдын VII их хурал хүртэл М.Мөнхбаясгалан ММСУХ-г удирдах аж. Түүнчлэн тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаас ММСУХ-ны VII их хурлыг ирэх тавдугаар сарын 5-ны дотор багтаан хуралдуулахаар тогтсон байна. Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг М.Мөнхбаясгалан ахлах бөгөөд хууль эрх зүйн мэдлэгтэй 10 тэргүүлэгч багтжээ.
У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна