“Сэцэн ханы хурд-2018” хаврын бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
А.Тэлмэн
Хэнтий аймгийн "Сэцэнханы хүлэг" МСУХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "СЭЦЭНХАНЫ ХУРД-2018" хаврын бүсийн дээд гурван насны морьдын уралдааныг 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Жаргалтхаан сумын "Хааны хүлэг" МСУХ-той хамтран тус суманд амжилттай сайхан зохион байгууллаа. Энэхүү наамдыг зохион байгуулахад аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Хэрлэн сумын ЗДТГ, Өмнөдэлгэр сумын "Айргийн хүлэг" МСУХ, Жаргалтхаан сумын ЗДТГ-ын хамт олон, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн тасаг, Мал эмнэлэг, "Сэцэнханы хүлэг" МСУХ-ны тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид, "Хааны хүлэг" МСУХ-ны тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид, “Эрдэнийн хүлэг” галын уяачид хамтарч, уралдааны зохион байгуулалт, хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллалаа. Мөн наадмын арга хэмжээний үеэр ММСУХ-ны шагнал “Уяачийн алдар” одонгоор Жаргалтхаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Долгоржавын Эрдэнээ, Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жалбуугийн Энхбаатар нар тус тус шагнагдлаа.
"СЭЦЭНХАНЫ ХУРД-2018" хаврын бүсийн дээд гурван насны морьдын уралдаанд Улаанбаатар хотын 8 дүүрэг, 16 аймаг, 49 сумын 334 хурдан хүлгүүд хүрэлцэн ирж уралдлаа.
Хурдан азарганы уралдаанд 115 хүлэг мордсоноос:
1. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, сумын Алдарт уяач Ц.Заяабаярын хар
2. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Х.Баярбатын цавьдар халзан
3. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Тод манлай уяач Д.Дагвадоржийн Ембүү зээрд
4. Говь-Алтай аймгийн Н.Батболдын хээр халзан
5. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат н.Нацагдоржийн хонгор тус тус хурдаллаа.
Хурдан их насны уралдаанд 133 алтан туурайт тоосоо өргөснөөс:
1. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач н.Болдбаатарын хүрэн халзан
2. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Б.Пүрэв-Очирын цавьдар халзан
3. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уяач Б.Болорхуягийн зээрд
4. Хэнтий аймгийн Мөрөн сумын уяач О.Амгаланбаатарын хүрэн халзан
5. Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Зоригтын зээрд тус тус хурдаллаа.
Хурдан соёолонгийн уралдаанд 86 шандаст хүлэг уралдсанаас:
1. Архангай аймгийн Чулуут сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Энхболдын хар
2. Төв аймгийн Баян сумын харьяат, улсын Алдарт уяач Г.Буянтогтохын ухаа халзан
3. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Тогтохжаргалын хүрэн халзан
4. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Бишрэлтийн хээр
5. Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Б.Золбоогийн хонгор халзан тус тус хурдалж, үзэгч олон түмнээ баясгалаа.
Жаргалтхаан сумын "Хааны хүлэг" МСУХ-ны Ажлын алба
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Даваа, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…

Сэтгэгдэл бичигдээгүй байна