"Дүнжингарав-2018" хаврын төвийн бүсийн уралдааны эрлийз дээд ангилалд эхний 10-т хурдалсан хурдан хүлгүүд

Энэ сарын 18 буюу Эр цэргийн баярын өдөр Говьсүмбэр аймгийн Баянталд "Дүнжингарав-2018" хаврын төвийн бүсийн уралдаан зохион байгуулагдсан билээ. Хурдан морь сонирхогчдодоо эрлийз дээд ангилалд эхний 10-т хурдалсан хурдан хүлгүүдийг танилцуулж байна. 100 гаруй хурдан ажнай мордсоноос:

1. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн Аргамаг зээрд. Аргамаг зээрдийг 1 дугаартай, 12 настай  Золжаргалын Мөнгөншагай унаж түрүүлгэжээ.
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн зээрд. Хурдан зээрдийг 28 дугаартай, 14 настай Дашнямын Өлзий бат унаж аман хүзүүдүүлжээ.
3. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Түргэнтөрийн Ганболдын бор. Хурдан борыг 36 дугаартай, 15 настай Ч.Өнөрхүү унаж айргийн гуравт давхиулжээ.
4. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэнгийн хээр. Хурдан хээрийг 119 дугаартай, 12 настай Саруулцогтын Төгс-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдлуулжээ.
5. Улаанбаатар хот. Хан-Уул дүүргийн харьяат Бадамын Оргилын бор. Хурдан борыг 56 дугаартай, 13 настай Чимэдмаагийн Энхдэмбэрэл унаж айргийн тавд хурдлуулжээ.
6. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Манлай уяач Пэлжээгийн Одонбаатарын зээрд. Хурдан зээрдийг 70 дугаартай, 12 настай Лхагва-Очирын Мөнхдалай унаж зургаагаар давхиулжээ.
7. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын халтар. Хурдан халтрыг 37 дугаартай, 16 настай Төмөрчөдөрийн Сүххуяг унаж долоогоор давхиулжээ.
8. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Баянбатын хээр. Хурдан хээрийг 39 дугаартай, 16 настай Энхцэцэгийн Томхүү унаж наймаар давхиулжээ.
9. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул Г.Дорж-Алтангэрэлийн сартай зээрд. Хурдан зээрдийг 12 дугаартай, 13 настай Гүндэгмаагийн Отгонбаяр унаж есөөр давхиулжээ.
10. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Бадамын Махбалын хээр халзан. Хурдан хээрийг 69 дугаартай, 13 настай Цагаанхүүгийн Батхүү унаж аравт хурдлуулсан байна.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна