СУМЫН АЛДАРТ УЯАЧ Ч.БАТСАЙХАН: ДААГАНЫ ТҮРҮҮ НЬ БУСДААСАА ОЛОН
А.Тэлмэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, "Хангил" гуравдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Чилхаагийн Батсайхантай ярилцсанаа хүргэж байна. 1978 онд төрсөн тэрээр "Бугат хурд" галын гишүүн бөгөөд 2013 онд Шилдэг уяач, 2014 онд сумын Алдарт уяач цолоо хүртжээ.
-Гал уяаныхаа талаар эхлээд танилцуулахгүй юу?
-Гуравдугаар багийн уяачдын “Бугат хурд” гал маань 2013 онд мал эмнэлгийн дарга байсан манай авга ах Бэгзсүрэнгийн Эрдэнэбилэгийн санаачлагаар анх үүсгэн байгуулагдсан байснаас арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Аймгийн Алдарт уяач цолтой хоёр уяач бурхан болчихсон. Одоо сумын Алдарт уяач цолтой гурван хүн бий. Бусад нь залуу уяачид. Бид 2014 оны сумын баяр наадмаас зургаан түрүү, гурван айраг авсан.
-Тэр жил та сумын Алдарт уяач цол хүртсэн үү?
-Тэгсэн. Таван түрүү, 12 айргийн амжилтаар сумын Алдарт уяач болж байсан. Би ер нь даага голдуу түрүүлгэсэн хүн байгаа юм. 2000 онд хүрэн даага сумын наадамд гурваар давхиж байсан. Түүний дараа 2002 онд хязаалан үрээ сумандаа түрүүлээд, дараа жил 2003 онд соёолон Байдрагийн хаврын бүсэд аман хүзүүдсэн. Тэр хүрэн үрээ манай нагацын адуу. Өвөл төрөөд чих нь хөлдөж хув болчихсон юм.
-Дөрвөн жил хүрэн үрээгээр сайхан нааджээ?
-2004 онд ягаан, 2005 онд хээр даага сумын наадамд түрүүлгэсэн. 2013 онд манай суманд аймгийн бүсийн уралдаан болоход миний даага гурвалж байсан.
-Ингэхэд хэдий үеэс морь уяж байгаа юм бэ?
-1996 оноос. Гэхдээ бусад хүмүүс шиг удам дамжсан уяач биш. Өөрийнхөө сонирхлоор унаган морьдоо уяж байгаад 2000 онд анхны айргаа хүртэж байлаа. Анхны айргийг авчирсан хув хүрэн үрээ овоо тахилгын наадамд бол олон айрагдсаан.
-Таны оролцож байсан хамгийн чансаа өндөр наадам...?
-2003 оны Байдрагийн хаврын бүсийн уралдаан юмуу даа. Гурванбулаг, Байдраг, Заг, Хүрээмарал зэрэг тойрсон сумдын морьд ирж, соёолонгийн уралдаан их өтгөн болсон юм. Түүнд би ганц соёолонтойгоо очоод аман хүзүүдүүлж байлаа. 2013 онд манай суманд аймгийн зуны бүсийн уралдаан болоход хув хүрэнгийн төрсөн дүү сартай хүрэн даага айргийн гурваар давхисан.
-Даага уяхдаа юун дээр нь анхаарах ёстой вэ?
-Хамгийн гол нь зөв сургалт. Амыг нь мэдүүлчихээд ойрхон газар хөдөлгөж цогиулж байнгын бэлтгэл хийх хэрэгтэй. Би сүүгүй даага уядаг болохоор хоёроос илүү уралдуулдаггүй. За тэгээд бага адуу болохоор аль болох хайрлаж уралдуулах хэрэгтэй.
-2013 оны сумын Шилдэг уяачаар шалгарч байж. Аймгийн бүсэд даага айрагдуулсан. Өөр ямар амжилт үзүүлсэн билээ?
-Хүрэн даагаа сумынхаа наадам болон нэг, хоёрдугаар багийн галын наадамд түрүүлгэсэн.
-Хурдан туурт танд хайр хишгээ харамгүй хайрлаж, арвин сайхан наадах болтугай.
-Тэр ерөөл бат сайхан оршиг.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Даваа, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна