Тахиа жилийн Шилдэг уралдаанч хүүхдүүд

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 26 -нд

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн сар шинийн босгон дээр шилдгээр шалгарсан уралдаанч хүүхдүүдийг танилцуулъя.
Шилдгийн шилдэг уралдаанчаар: Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59 дүгээр сургуулийн VI ангийн сурагч, “Түмний эх” гал уяаны уралдаанч, 12 настай Гүндэгмаагийн Отгонбаяр
Шилдэг уралдаанчаар:
1. Бүсийн уралдаанаас 1 айраг, аймаг, сумдын наадмаас 3 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Архангай аймгийн гуравдугаар сургуулийн V ангийн сурагч, 12 настай Цогтгэрэлийн Сүхбат
2. Бүсийн уралдаанаас 1 түрүү, аймаг, сумдын наадмаас 2 түрүү, 5 айраг хүртсэн амжилтаар Булган аймгийн Бугат сумын уугуул, Орхон аймгийн 14 дүгээр сургуулийн VI ангийн сурагч 12 настай Бат-Эрдэнийн Ган-Эрдэнэ
3. Бүсийн уралдаанаас 1 айраг, аймаг, сумдын наадмаас 1 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дунд сургуулийн IV ангийн сурагч, 12 настай Амарсанаагийн Есөн-Эрдэнэ
4. Аймаг, сумдын уралдаанаас 2 түрүү, 6 айраг хүртсэн амжилтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн IX ангийн сурагч, 15 настай Аманжаны Бекжаны
5. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг, аймаг сумдын наадмаас 2 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын дунд сургуулийн III ангийн сурагч 9 настай Батхуягийн Амин-Эрдэнэ
6. Бүсийн уралдаанаас 1 айраг, аймаг, сумдын наадмаас 1 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын бүрэн дунд сургуулийн V ангийн сурагч, 11 настай Баянмөнхийн Хүрэлсүх
7. Бүсийн уралдаануудаас 3 айраг, аймаг, сумдын наадмаас 3 түрүү, 3 айраг хүртсэн амжилтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар дунд сургуулийн V ангийн сурагч, 11 настай Золжаргалын Тамираа
8. Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 6 айраг хүртсэн амжилтаар Дундговь аймгийн Хулд сумын бүрэн дунд сургуулийн VII ангийн сурагч, “Шандаст хүлэг” гал уяаны уралдаанч, 13 настай Гансүхийн Энхболд
9. Бүсийн уралдаанаас 1 айраг, аймаг, сумдын уралдаанаас 2 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Дорноговь аймгийн Мандах сумын дунд сургуулийн V ангийн сурагч Цэцэгбаярын Аззаяа
10. Бүсийн уралдаанаас 3 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар “Мөрөн Гурван эрдэнэ” сургуулийн VIII ангийн сурагч, 14 настай Отгонбаярын Өлзийбат
11. Бүсийн уралдаанаас 3 айраг хүртсэн амжилтаар Төв аймгийн Алтанбулаг сумын дунд сургуулийн V ангийн сурагч, 10 нстай Баасанжавын Отгонбилэг
12. Аймаг, сумдын наадмаас 2 түрүү, 6 айраг хүртсэн амжилтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дунд сургуулийн IV ангийн сурагч, 10 настай Болорчимэгийн Тэмүүжин
13. Аймаг, сумдын наадмаас 6 түрүү, 13 айраг хүртсэн амжилтаар Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн V ангийн сурагч, 11 настай Жоншийн Батболд
14. Бүсийн уралдаанаас 1 түрүү, аймаг, сумдын наадмаас 1 түрүү, 3 айраг хүртсэн амжилтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын дунд сургуулийн IX ангийн сурагч, 16 настай Баатарцогтын Хувьтөгөлдөр
15. Аймаг, сумдын наадмаас 3 түрүү, 6 айраг хүртсэн амжилтаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын дунд сургуулийн III ангийн сурагч, 9 настай Батхуягийн Түвшинбаяр
16. Бүсийн уралдаанаас 1 түрүү, аймаг, сумдын наадмаас 2 түрүү, 5 айрагт хүртсэн амжилтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын гуравдугаар сургуулийн VIII ангийн сурагч, 14 настай Аззаяагийн Мөнх-Оргил
17. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар сургуулийн V ангийн сурагч, 10 настай Батжаргалын Гантөгс
18. Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 2 айраг, аймаг, сумдын наадмаас 5 түрүү, 3 айраг хүртсэн амжилтаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын дунд сургуулийн IV ангийн сурагч, 10 настай Дарьсүрэнгийн Энхболд
19. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын дунд сургуулийн VII ангийн сурагч, 13 настай Дашзэвэгийн Цэрэнтогтох
20. Бүсийн уралдаанаас 1 айраг, аймаг, сумдын наадмаас 1 түрүү, 5 айраг хүртсэн амжилтаар Увс аймгийн Баруунтуруун сумын дунд сургуулийн Х ангийн сурагч, 14 настай Баянтөрийн Гантөгс
21. Бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг, аймаг, сумдын наадмаас 3 түрүү, 2 айраг хүртсэн Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн VIII ангийн сурагч, 14 настай Мөнхзаяагийн Түвшинтөгс
22. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59 дүгээр сургуулийн VI ангийн сурагч, 11 настай Золжаргалын Мөнгөншагай
23. Улс, бүсийн уралдаанаас 5 түрүү, 3 айраг хүртсэн амжилтаар Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн VII ангийн сурагч, 12 настай Далайн Мөнхтэмүүжин
24. Улс, бүсийн уралдаанаас 3 түрүү, 5 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59 дүгээр сургуулийн VI ангийн сурагч, 12 настай Хишигбатын Одбаяр
25. Бүсийн уралдаанаас 2 түрүү, 6 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Багахангай дүүргийн нэгдүгээр сургуулийн V ангийн сурагч, 10 настай Буянхишигийн Буянжаргал
26. Улс, бүсийн уралдаанаас 4 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар дунд бургуулийн VIII ангийн сурагч, 13 настай Ганболдын Ганхүлэг
27. Улс, бүсийн уралдаанаас 4 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59 дүгээр дунд сургуулийн V ангийн сурагч, 10 настай Цолмонбаатарын Өсөх-Од
28. Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг хүртсэн амжилтаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын бүрэн дунд сургуулийн VII ангийн сурагч, 12 настай Батаагийн Сүхбат
29. Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 6 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 63 дугаар дунд сургуулийн V ангийн сурагч, 12 настай Хишигжаргалын Содномдорж
30. Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын нэгдүгээр дунд сургуулийн VII ангийн сурагч, “Тэнүүн говийн хурд” гал уяаны уралдаанч, 12 настай Батхүүгийн Гомбо
31. Улс, бүсийн уралдаанаас 6 айраг хүртсэн амжилтаар Төв аймгийн Батсүмбэр сумын бүрэн дунд сургуулийн VIII ангийн сурагч, 15 настай Төмөрчөдөрийн Сүххуяг нар шалгарлаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна